Д.Амарбаясгалан: Битгий горьд. Та нарын хүссэнээр би нүүрсчин болохгүй
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан зарим шийдвэрүүдийн талаар холбогдох сайдууд мэдээлэл хийлээ. Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нүүрстэй холбоотой асуудал дээр тайлбар мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Сүүлийн үед намайг Админерал гэх компанитай холбож, ямар ч нотлох баримтгүй ор үндэслэлгүй мэдээллээр гүтгэж байна. Би энэ мэдээллийг захиалж хийлгэж байгаа хүн гүйцэтгэж байгаа хүмүүст хандаж хэлье. Та нар битгий горьд. Би та нарын хүссэнээр нүүрсчин, авлигачин болохгүй. Ард түмэндээ хандаж хэлэхэд ямар нэгэн байдлаар миний бие авлигал, албан тушаалын гэмт хэрэгт холбогдвол өчиггүй улс төрийн хариуцлага хүлээх болно” гэв.