Цагаан сарын баярыг хүртэлх бүх өдрүүдэд Үндэсний бөхийн барилдаан болно
Монголын үндэсний бөхийн холбооноос Сар шинийн өмнөх цуврал барилдааны хуваарийг гаргажээ.
Сар шинийн баярын өмнө доорх барилдаанууд болох ажээ.
-Хоёрдугаар сарын 14-нд 12:00 цагаас Цолгүй залуу бөхчүүдийн барилдаан,
-Хоёрдугаар сарын 15-нд 12:00 цагаас Аймаг, цэргийн начин цолтнуудын барилдаан,
-Хоёрдугаар сарын 16-нд 12:00 цагаас Тарвалин хийдийн нэрэмжит, сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаан,
-Хоёрдугаар сарын 17-нд 16:00 цагаас Ахмад бөхчүүдийн барилдаан /50-аас дээш нас/, Өсвөрийн бөхийн барилдаан /16 хүртэлх нас/,
-Хоёрдугаар сарын 18-нд 12:00 цагаас Дашчойлин хийдийн нэрэмжит, аймаг, цагийн цолтой бөхчүүдийн барилдаан,
-Хоёрдугаар сарын 19-нд 12:00 цагаас Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдааны нэг, хоёрын даваа,
-Хоёрдугаар сарын 20-нд 14:00 цагаас Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан гурвын даваанаас үргэлжилнэ.