Б.Энхбаяр: Ерөнхий сайдын хулгайч нартай тэмцэх тэмцлийн хуулийнх нь илд байна

0

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар томилж, түүний оронд УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилохоор болсон. Үүнтэй холбогдуулан УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Энхбаяр дараах байр суурийг илэрхийлэв. 

УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Энхбаяр:

-МАН-ын Удирдах зөвлөлөөр улстөрийн шийдвэр гаргалаа. Төрийн шийдвэр гараагүй байгаа учир урьдчилж байр суурь илэрхийлэх нь зохимжгүй. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ намайг дуудаж уулзсан. Гурван асуулт асуусан. 

Нэгдүгээрт, хүний эрхийн мэдрэмжтэй байж чадах уу. Мөн Хөгжлийн банкны сонсголыг амжилттай зохион байгуулсан. Тиймээс нүүрсний сонсголыг амжилттай хийж чадах уу? Шударга ёсны тэмцэлд хамт зогсож чадах уу гэж асуусан. Түүнчлэн БЗС-ийн асуудалд нэр холбогдож байна. Энэ асуудалд өөрийн тайлбараа хэл гэсэн.

Би асуултад хариулж, тайлбараа өгсөн. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ материалууд татаад үзчихсэн байсан. Хуулийн хувьд ямар нэгэн зөрчил байхгүй. 16 жилийн өмнө 30 хүрээгүй байхдаа Хууль зүйн яаманд ажиллаж төрийн захиалгаар суралцсан. Төрийн даалгавраар л яваад ирсэн. Төлбөрөө 100 хувь бэлэн мөнгөөр барагдуулсан. Ямар нэг хуулийн зөрчил байхгүй.

Нүүрсний сонсголыг энэ онд багтааж зохион байгуулах учиртай гэдгийг хэлсэн. Яаралтай энэ ажилдаа орох ёстой. Бүх асуудлыг ард иргэдэд нээлттэй, дарга цэрэг гэхгүйгээр бүх асуудлыг ил болгож тавина. 

Улс төрийн шийдвэрийг Удирдах зөвлөл гаргасан. Төрийн шийдвэр эцэслэж гараагүй байна. Өөр нэмэлт олон зүйлс хэлмээргүй байна.

Засгийн газар бол танхимын зарчмаар ажилладаг. Ерөнхий сайдын бодлогын хэрэгжүүлж ажиллана. Ерөнхий сайдын хулгайч нартай тэмцэх тэмцлийн хуулийнх нь илд байх болно гэдгээ итгэлтэйгээр хэлмээр байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *