1000 туульч баатарлаг “Жангар” туулийг хайлах арга хэмжээ болж байна
Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатарын санаачилгаар Алтай хотод 1000 туульч баатарлаг “Жангар” туулийг хайлах “Туульсын хаан Жангар” арга хэмжээг зохион байгуулж байна.
Энэ хүрээнд эрдэм шинжилгээний хурал болж байгаа бөгөөд эрдэм шинжилгээний хурлаар Монгол туульсын түүхэн үечлэл, Жангар туулийн үндэсний онцлог, Жангар тууль дахь нүүдэлчдийн сэтгэлгээний онцлог зэрэг сэдвээр илтгэлүүд тавигдана.