Хүнсний агуулах буюу “Бонго”-3 автомашин шатаж байсныг найман цаг ажиллаж, унтраажээ

0

Нийслэлийн Баянгол дүүргийн 24 дүгээр хороо, “Алтай” хотхоны баруун талд хүнсний агуулах шатаж байна гэсэн дуудлагыг өчигдөр буюу 11-ний өдрийн 19:38 цагт Онцгой байдлын алба хүлээн авчээ.

Дуудлагын дагуу Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр анги, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги, СХД-ийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход 18х36 метрийн хэмжээтэй агуулах /хүнс, гэр ахуйн бараа 60 тн орчим/, “Бонго”-3 автомашин шатаж байжээ.

Алба хаагчид 21:25 цагт гал түймрийн тархалтыг зогсоон, нийт 8 цаг ажиллаж 02 дугаар сарын 12-ны өдрийн 03:45 цагт бүрэн унтраалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *