Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Франц улсад айлчлахаар өнөөдөр мордоно
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макроны урилгаар Франц улсад албан ёсны айлчлал хийхээр эх орноосоо мордоно.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон өнгөрсөн тавдугаар сарын 21-22-ны өдрүүдэд төрийн айлчлал хийж байсан билээ. Тухайн айлчлалаар манай улсын Ерөнхийлөгчийг Франц улсад албан ёсны айлчла хийхийг урьсан.
Ерөнхийлөгчийн айлчлалын өдрүүдэд Франц улсад Монгол Улсын соёлын өдрүүдийг зохион байгуулах юм байна. Мөн энэ удаагийн айлчлалаар Францын төрийн өмчит Орона компанитай хийх ураны хөрөнгө оруулалтын хэлэлцээрийг шат ахиулна гэсэн хүлээлт байгаа юм.