Хилчдийн хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулах ажил амжилттай үргэлжилж байна
Боловсрол, шинжлэх ухааны сайд, Хууль зүй дотоод хэргийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд нар 2023 оны 06 дугаар сард “Хилчдийн бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих, сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамруулах талаар авах арга хэмжээний тухай” хамтарсан тушаал гаргасан.
Энэ хүрээнд 2023-2024 оны хичээлийн жилд хилчдийн хүүхдийг сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамруулах чиглэлээр Хил хамгаалах Ерөнхий газар, аймгуудын Хилийн цэргийн анги, Боловсрол, шинжлэх ухааны газартай хамтран 293 хүүхдийг цэцэрлэгт хамруулж байна.
Өнөөдрийн байдлаар:
-Увс аймгийн 7 заставт цэцэрлэгийн салбар бүлгүүдэд 75 хүүхэд
-Булган аймгийн 4 салбар бүлэгт 46 хүүхэд
-Баян-Өлгий аймгийн 3 салбар бүлэгт 45 хүүхэд
-Дорнод аймагт 2 цэцэрлэгт 78 хүүхэд
-Сүхбаатар аймагт 6 заставын цэцэрлэгт 49 хүүхэд тус тус хамрагдаж байна.
Баян-Өлгий Хилийн цэргийн 0165 дугаар ангийн дэргэдэх 22 дугаар цэцэрлэг аймгийн төвөөс 150-350 км-ын зайд орших Алтай, Цэнгэл суманд хоёр салбар бүлгээ шинээр нээж, хүүхдүүдээ хүлээн авч ажиллаж эхэллээ.
Мөн Хэнтий аймгийн Дадал сумын цэцэрлэг хилийн заставт салбар бүлгээ нээж ажиллуулах бэлтгэл хангажээ.
Боловсролын ерөнхий газар