Нас барсан охиныхоо хүүхдийн мөнгийг найман жилийн авсан ээжид ял оноолоо

0

Өвчний улмаас нас барсан охиныхоо хүүхдийн мөнгийг найман жил авч, хэрэглэсэн ээжийг шүүжээ. Тодруулбал, иргэн Б-ийн охин А нь өвчний улмаас 2005 оны долдугаар сарын 15-ны өдөр нас барсан баржээ. Тэрбээр охиноо нас барсныг улсын бүртгэлд бүртгүүлэлгүй нуун дарагдуулжээ.

Улмаар нийгмийн халамжийн сангаас сар бүр олгодог хүүхдийн мөнгийг 2012 оны аравдугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны дөрөвдүгээр сар хүртэл хугацаанд сар бүр 20.000 төгрөг, 2020 оны дөрөвдүгээр сараас 2022 оны зургадугаар сар хүртэл хугацаанд сар бүр 100 мянган төгрөг, нийт 4.4 сая төгрөгийг хууль бусаар авч, нийгмийн халамжийн санд хохирол учруулсан байна.

Эрүүгийн хуульд зааснаар хууль бусаар нийгмийн халамж, үйлчилгээ авсан бол гэмт хэрэгт тооцохоор тогтоожээ. Мөн Б-гийн шунахай сэдэлтээр хүүхдийн мөнгийг хууль бусаар авсан үйлдэл нь 2012 оны аравдугаар сараас 2022 оны зургадугаар сар хүртэл хугацаанд үргэлжилсэн байх тул гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй гэж шүүх дүгнэж, түүнийг гэм буруутайд тооцлоо.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт уг гэмт хэргийг үйлдсэн этгээдийг 5.4-27 сая төгрөгөөр торгох, эсхүл 140-480 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 1-5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, эсхүл 1-5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан байдаг.

Шүүх Б-ийн үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хувийн байдал, хохирлоо төлөхөө илэрхийлж байгаа байдал зэргийг харгалзан түүнд 1.6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, нийгмийн халамжийн санд учруулсан 4.4 сая төгрөгийг түүнээс гаргуулан хохирогч байгууллагад олгохоор шийдвэрлэжээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *