НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матильда Димовскаг Комиссын дарга Ж.Хунан ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

0


Комиссын дарга Ж.Хунан шинээр томилогдсон Суурин төлөөлөгч Матильда Димовскад баяр хүргээд ХЭҮК-ын тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлт, хүний эрхийг хамгаалах чиглэлээр авч хэрэгжүүлж буй ажлын ахиц дэвшил, урт, богино хугацаанд хийх ажлын талаар танилцуулав.
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр нь хүний хөгжил, иргэд, малчдын амьжиргааны түвшин, байгаль, хүрээлэн буй орчныг хамгаалах, байгальд ээлтэй мал аж ахуйг бий болгоход голлон анхаарч ажилладаг бөгөөд энэ хүрээнд агаар, хүрээлэн буй орчны бохирдол эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж буй байдал, нөхцөл байдлын талаарх судалгааны дүн шинжилгээг танилцуулахаар төлөвлөж буйгаа уулзалтын үеэр дурдлаа.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *