Дэлхийн номер нэг автобус үйлдвэрлэгч -БНХАУ-ын “Yutong” компани

0

БНХАУ-ын “Yutong” дэлхийн 30 улсын зах зээлд нийлүүлдэг.Тус компанийн хувьд БНХАУ-ын Хөнан мужийн Жэнжөү хотод байрладаг автобус үйлдвэрлэгч компани юм. Тус компани нь 1963 онд байгуулагдсан Хятадын ууган үйлдвэрүүдийн нэг бөгөөд 2005 оноос цахилгаан автобусны зах зээлд хүч түрэн гарч иржээ.

Өдгөө 30 мянган ажилтантай, жилд 30 мянган ширхэг автобус үйлдвэрлэх хүчин чадалтай аж.

Хот хоорондын тээвэр, хотын нийтийн тээвэр, ажилчдын, сургуулийн, аяллын гэх мэт 5-25 м урт хэмжээтэй автобуснуудыг БНХАУ-аас гадна дэлхийн 30 улсын зах зээлд нийлүүлдэг. 2019 оны байдлаар нийт 60000 автобус экспортолж, тэдгээр нь 43 тэрбум километр зам туулж, 52 тэрбум зорчигч тээвэрлэсэн байна.   

Тус компанийн хувьд том оврын автобус үйлдвэрлэлийн дэлхийн номер нэг брэнд аж. Энэ үйлдвэрээс “улаан автобус”-ны дайтай автобусыг 300 сая төгрөгт багтаан авах боломжтой. Харин ногоон автобусны өртөг 400 саяар дэлхийн өндөр хөгжилтэй хотуудад явж буй хамгийн орчин үеийн супер автобус худалдан авч болохоор байгааг сайтаас нь хараад мэдэж болно. 

Ер нь “Yutong” гэлтгүй БНХАУ-аас автобус худалдан авахад хэд хэд давуу тал бий.

Үүнд, 

-Том оврын автобусны дэлхийн шилдэг брэндүүд БНХАУ-д төвлөрсөн

-Импортлон оруулж ирэхэд хамгийн дөт зам 

-Тээврийн зардал хамгийн хямд 

-Өртөг хямд

-Автобусны сэлбэг хэрэгсэл олдоцтой

Харин эндээс Улаанбаатар хот өмнө нь яагаад “Yutong” автобусыг худалдаж аваагүй вэ гэдэг асуулт гарч ирнэ. Үнийн саналаа ирүүлсэн үү гэвэл ирүүлсэн. Үүнийг “улаан” автобусны тендер зарлахад ирүүлсэн нээлттэй тендерээс харж болно. Мөн тухайн үед нээлттэй тендер зарлахад, “Yutong” үйлдвэрийн Монгол дахь хамтрагчид иж бүрэн удирдлагын систем бүхий орчин үеийн автобус парк ч санал болгосон гэдэг. 

Гэтэл тухайн үеийн Улаанбаатар хотын удирдлагууд дэлхийн шилдэг брэндийг ямар ч  юм бэ шалтгаанаар “шаардлага хангахгүй” ангилалд багтаан, тендерт шалгаруулж байгаагүй. Магадгүй Монголчуудын нэхсэн авлигыг хятадууд өгөөгүй биз.  

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *