Ж.Сүхбаатарыг түдгэлзүүлэн “шалгана”

0

Авлигатай тэмцэх газраас Цагдаагийн байгууллагатай хамтарсан ажлын хэсэг байгуулан, ногоон автобусны хэргийг шалгаж буй. Шалгалтын хүрээнд “Тэнүүн-Огоо”, “Эрдэм транс” ХХК-иудын удирдлагуудыг саатуулан шалгах, холбогдох гүйлгээнүүдийг шуурхайлан хянах үйл ажиллагааг зохион байгуулсан.

Улмаар БНСУ-ын хоёр иргэнийг саатуулан шалгаж, тодорхой цэгүүдэд нэгжлэг хийсэн билээ. Түүнчлэн НХААГ, Нийслэлийн нийтийн тээврийн газруудын албан тушаалтнуудын орон гэр, албан тасалгаанд нэгжлэг хийх үеэр Б.Жавхлантбаатар өөрийгөө хутгалан гэмтээсэн нь олон нийтийн анхаарлыг татаад буй.

Шалгалтын хугацаанд ногоон автобусуудын зарим угсарсан тоног төхөөрөмжүүд нь 2012 оных гэдэг нь батлагдсан гэх. Тиймээс ч худалдан авалтын төсвийг суулгахад идэвхийлэн ажилласан Ж.Сүхбаатарыг УИХ-ын гишүүний бүрэн эрхээс нь түдгэлзүүлэн шалгах шаардлага үүсээд бууй талаар эх сурвалжууд мэдээлж байна.

Ногоон автобусны хэргээр Ж.Сүхбаатарыг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэн шалгах шаардлагатай гэж үзвэл Улсын Ерөнхий Прокурорын зүгээс хүсэлтээ УИХ-д уламжилах юм. Хүсэлтийг УИХ хүлээн авах эсэхээ ёс зүйн дэд хороогоороо дамжуулан хэлэлцэж, олонхын саналаар шийддэг хуулийн зохицуулалттай юм.

Түгжрэлийн асуудлыг хариуцан, Засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан Ж.Сүхбаатар нь 2020 оны сонгуульд Чингэлтэй дүүрэгт нэр дэвшин, ард түмний төлөөллөөр парламентад суусан нэгэн юм. Тэрбээр төрийн захиргааны хуулиар мэргэшиж, УИХ-ын дарга Г.Занданшатарын зөвлөх байх үедээ ҮХНӨ-ийн эхний хэсгийн далд автороор ажилласан юм.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *