Мөнгөний нийлүүлэлт 20.9 хувиар нэмэгджээ

0

Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Мөнгөний нийлүүлэлт (М2) энэ оны есдүгээр сард 33.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 5.7 (20.9 хувь) их наяд төгрөгөөр нэмэгджээ.

Өмнөх оны мөн үетэй харьцуулахад анхаарал хандуулах зээлийн өрийн үлдэгдэл 1.4 их наяд төгрөг болж, 22.1 хувиар өссөн бол чанаргүй зээлийн өрийн үлдэгдэл 2.2 их наяд төгрөг болж, 14.2 хувиар буурсныг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.

Түүнчлэн, төгрөгийн ам.доллартой харьцах сарын дундаж ханш 3466.08, евротой харьцах сарын дундаж ханш 3703.63, юаньтай харьцах сарын дундаж ханш 474.93, рубльтэй харьцах сарын дундаж ханш 35.86 төгрөг байв. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *