МАК: Жилд 100 мянган тонн шохой үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрээ ашиглалтад оруулна

0

“МАК Евро Цемент” үйлдвэр нь Дани улсын “FLSmidth” болон бусад дэлхийд тэргүүлэгч Европ брэндийн тоног төхөөрөмжүүдийг ашиглан үйлдвэрлэл явуулж байна

“Монголын Алт”(МАК) ХХК жилд 100 мянган тонн шохой үйлдвэрлэх хүчин чадал бүхий үйлдвэрээ ашиглалтад оруулахаар ажиллаж байгаагаа мэдээллээ. Тус компани Хөх цавын шохойн чулууны ордод түшиглэн гурван төрлийн цемент үйлдвэрлэж байгаа аж. Цементийн гол түүхий эд болох шохойгоо тээвэрлэх 14 метр урттай конвер байгуулж, дэд бүтцээ өргөжүүлж байгаагаа онцолж байна.

“МАК Евро Цемент үйлдвэр” нь Монголын анхны робот лабораторитой, бүрэн автомат, байгаль орчинд ээлтэй, хуурай аргын цементийн үйлдвэр юм. Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт байрлах энэхүү үйлдвэр нь жилд нэг сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд өнгөрсөн онд 800 мянган тонн цемент зах зээлд нийлүүлжээ. 2017 он ашиглалтад орсноосоо хойш нийт 3.7 сая орчим тонн цемент нийлүүлээд байгаа аж.

“МАК Евро Цемент үйлдвэр”-ийн Ерөнхий инженер Б.Батжаргал

Монгол Улсын цементийн жилийн хэрэгцээ 1.8 сая тонн байгаа бөгөөд үүнийг “МАК Евро Цемент үйлдвэр”-ээс гадна дотоодын 4-5 үйлдвэр хангаж байгааг Барилга, Хот байгуулалтын яам мэдээлж байв. Тухайлбал: жилд нэг сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай “Монцемент” болон “Мөнхийн баян гал” компанийн цементийн үйлдвэр, мөн баруун бүсийг хямд, чанартай цементээр бүрэн хангах зорилготой, жилд 250-300 мянган тонн, хоногт 1200-1300 тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай “Ховд эко цемент”-ийн үйлдвэр бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлж байна. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *