Ч.Жаргалбаатар: Мөрдөн шалгах ажиллагаагаар долоон сайд 941 хүнийг БЗС-гийн зээлээс үндэслэлгүй чөлөөлсөн байна

0

Уншиж байна …

Боловсролын зээлийн сантай/БЗС/ холбоотой гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй асуудлуудыг шалгуулах талаар иргэдээс 2023 оны тавдугаар сараас АТГ-т гомдол мэдээллийг ирүүлж, эхэлжээ.

Прокурорын байгууллагаас 2023 оны тавдугаар сарын 29-нд АТГ, цагдаагийн байгууллагын хамтарсан ажлын хэсэг байгуулж, мөрдөн шалгах ажиллагаа явуулах шийдвэр гаргасан байна.

Энэ талаар Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн албаны дарга, ахлах комиссар Ч.Жаргалбаатар “Өнөөдрийн байдлаар Хамтарсан ажлын хэсэг БЗС-тай холбоотой мөрдөн байцаалтын хоёр, хэрэг бүртгэлтийн найман хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Хөгжлийн Банк, ЖДҮ-ийг хөгжүүлэх сан, БЗС дэлхий нийтэд, олон улсад шалгарсан, тухайн улс орны хөгжилд тодорхой хэмжээгээр хувь нэмрээ оруулсан сайн туршлага бий. Монгол Улсад энэ сайн туршлагыг нутагшуулахдаа мэдээллийн ил тод байдал, өрсөлдөх, хүртээмжтэй байдлыг хангаагүй, бусдад давуу байдал олгосон нөхцөл тогтоогдож, зарим хэрэг шүүхээр шийдвэрлэгдэж байна.

БЗС-ийн зээлээр гадаадад суралцсан 3,069 хүн байгаа. Тухайн санг удирдаж байсан албан тушаалтан бусдад давуу байдал олгодог, албан үүрэгтээ хайнга ханддаг, зохих ёсоор албан үүргээ гүйцэтгээгүй нөхцөл тогтоогдсон.

3,069 суралцагчийн хувийн хэргийг шаардахад 2,900 хүний материал гарч ирж байгаа нь материал дутуу, бүрдэл хангалтгүй байв.

2000 онд БЗС-ийн анхны журам батлагдаж, сургуулиа төгсөөд 10 жилийн хугацаанд зээлээ төлөхөөр тусгасан. Энэ хугацаанд сурсан мэргэжлээрээ гавьяа байгуулсан, үр бүтээлтэй ажилласан хүмүүсийг зээлийн төлөгдөөгүй үлдсэн хэсгээс чөлөөлөх асуудал байгаа юм. Уг асуудлыг шийдвэрлэх эрх зүйн орчин нь бүрдээгүй.

2012 онд суралцагчдын зээл, зээлийг нөхөн төлүүлэхтэй холбоотой асуудлыг УИХ-аар журам гаргаж, шийдвэрлэх хууль баталсан. Гэтэл хуулийг хэрэгжүүлээгүй.

Мөрдөн шалгах ажиллагаагаар долоон сайд 941 хүнийг зээлээс үндэслэлгүйгээр чөлөөлсөн байгаа юм. Эдгээрээс сайд бүр тушаалдаа дурдсан буюу эх орондоо таван жил үр бүтээлтэй ажилласан гэдэг хүмүүсийг судлаад үзэхээр эх орондоо ирж ажиллагаагүй, журамд заасан гавьяа байгуулсан нөхцөл байдал тогтоогдоогүй 377 хүнийг зээлээс чөлөөлсөн байна. Олон суралцагч нарын мөнгөн гүйлгээ, төлбөр тооцоог гадаад улсаас авах, эх орондоо буцаж ирээгүй байдлаас үүдэн мөрдөн шалгах ажиллагаа удаашралтай байна.

Гаргасан зөрчлүүд:

  • Хувийн хэрэгт англи хэлний түвшинг тогтоосон оноо бичигдээгүй
  • Эх орондоо буцаж ирээгүй
  • НДШ төлөөгүй
  • Тэргүүлэх чиглэлээр суралцаагүй
  • Зээлийн барьцаа хөрөнгө бүртгүүлээгүй буюу барьцаанд хөрөнгө тавихгүйгээр давуу байдал олоод явсан хүмүүс баримтаар тогтоогдож байгаа.

Ойрын хугацаанд эрүүгийн хэргийг шийдвэрлэхээр ажиллаж байна” гэсэн мэдээллийг өглөө

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *