Хүүхдийн паркын нэг метр квадрат газрыг 1000 доллараар тохижуулж өгч байгаа “РИО ТИНТО Монгол” компанид баярлалаа

0

    Газрын  хууль бус наймаа, эрх мэдэлтнүүдийн урт гарын нөлөөгөөр   шүүрэн  шанага  болтлоо  бүх тал талаасаа хумигдсан Монголын хүүхдийн парк-т Рио Тинто Монгол  компани  хөрөнгө оруулалт хийж  Нийгмийн хариуцлагын  хүрээнд ойжуулах тохижуулах  ажлыг  хийхээр болсон. Энэ сайхан ажилд  Хүүхэдтэй  монгол хүн бүр баярлаж бидний  үр хүүхэд  шороо дарсан гэр  хорооллын гудамжинд биш дэлхийн хотуудын  шаардлагад нийсцсэн парк-т тоглож  өсөх боломж бүрдсэн ч  улс төрчид энэ төсөлд урт гараад  дүрээд эхэлж байгаа нь хардлага  түрүүлж байна. 
  Рио Тинто Монгол” ХХК -ийн мөнгөөр Хүүхдийн паркийг ногооруулах, сүржин нэртэй төслийг гүйцэтгэж байгаа. Энэ төслийг М.Энхсайханы охин Э.Хонгорзул удирдаж буй нь хардах үндэслэл болж байна.   Паркийн 10 га газрыг олон нийт,  иргэдийн ая духыг хангах үүднээс тохижуулан 40 мянган мод бүхий ногоон байгууламж барихаар ажил нь эхэлсэн. Анх 6 сая доллар төсөвлөсөн уг төсөл сунжирсаар төсөв нь дахин 4 сая доллар болтлоо өсөх ЛОБИ өрнөж эхэлжээ.  Олны хэл амны бай болдог Хүүхдийн Паркаар далимдуулан, ногоон байгууламж нэртэй сүржин төслийн 1 мкв талбайд ноогдох мөнгийг тооцоход тооны машин ч ичмээр... үнэтэй тусч байх юм.  10 сая доллаар 10 га газрыг тохижуулахад нэг МКВ-ийг  газрыг 1000 доллараар  тохижуулах гэж байна гэсэн үг.
  Үүний толгойлогч нь Эрхэм М.Энхсайханы охин /төслийн удирдагч/  Э.Хонгорзул бололтой. Энэ бол Ногоон автбоусны жишгээр  схемчлэгдсэн бас нэгэн Ногоон луйварын үргэлжлэл болж байна.. Паркийг ногооруулах төслийн тоо бодох уу ??   10 га газар бага газар биш  гэхдээ 6 сая доллар ч бага мөнгө биш  21-н тэрбум төгрөг болж байна. Ингээд Дахин 4 сая доллар нэмэх гээд улайрч байгаа нь ч учиртай. Энэ бол төр хувийн хэвшлийн оролцоотой томчуудын хулгай  маш том луйвар  болох хэмжээнд хүрчээ. Паркийн нэрийг барьж, олны хэл амыг таглах гэсэн сүржин нэртэй төслийн цаана өнөөх л авлига, ашиг сонирхол өрнөх вий гэсэн хардлага төрж байна. 

Энэ асуудалд Засгийн газрын “шүгэл ажиллагааг” хариуцаж байгаа Хууль зүйн дэд сайд Б.Солонго болон АТГ, Рио Тинто ХХК-ийн дотоод аудитад хандаж, Э.Хонгорзул-М.Энхсайхан-Д.Сумъяабазар гэсэн гурвалын үйл ажиллагааг шалгах, нягтлах шаардлага ч урган гарч байна. Мөн төслийг удирдаж байгаа гэх ерөнхий сайд асан М.Энхсайхны охин М.Хонгорзулыг Рио Тинто Монгол компаниас авсан 21-н тэрбум төгрөгийн төслийн санхжүүжилтийг тайлагнахыг шаардаж байна.
Сануулахад М.Энхсайхан сайдын алба хашиж байхдаа дүүгийнхээ нэр дээр бүртгэлтэй Lexus 570 маркийн хуучин автомашиныг Тавантолгойн төслийн ажлын хэсгийн нэгжид 130 сая төгрөгөөр шахаж байжээ. Илэрхий ашиг сонирхлын зөрчил үүсгэн, 55 сая төгрөгийн хохирлыг “Эрчим хүчний яаманд учруулсан” учир Шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг мөн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт нэгтгэн шүүгдэгч М.Энхсайханд Нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасч, 4 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад элдлүүлэхээр шийдвэрлэсэн байдаг. Энэ шийдвэр одоо ч хүчин төгөлдөр байгаа бөгөөд шүүхийн шийдвэрийг дагадаг байсан бол Д.Сумъяабазар түүнийг нийтийн албанд урих учиргүй байжээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *