Б.Бат-Эрдэнэ: 11 дүгээр сард өвлийн аялал жуулчлал, цагаан сарыг сурталчлах инфлүүнсэрүүдийн баг ирнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2023.11.01/ болж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ шийдвэрийг танилцууллаа.
Тэрбээр, “2023 онд аялал жуулчлалыг хөгжүүлэх суурь ажлуудыг хийж дуусгаж байна. Энэ сард, бас ирэх хоёрдугаар сард өвлийн аялал жуулчлалын сурталчлах, Цагаан сарыг сурталчлах инфлүүнсэрийн баг Монголд ирнэ. 2023-2024 онд нийт зургаан багийг авч ирэхээр төлөвлөсөн. Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын тухай мэдээлэл 500 сая хүнд хүрсэн байна. Мөн жуулчдын тоогоороо дээд амжилт тогтоогоод байна. Одоогоор 600 мянгна орчим жуулчин ирээд байна. Монголбанкнаас тогтоосноор нэг жжлчин 2000-2048 ам.долларын орлого оруулж байна. Ингээд тооцвол нэг тэрбум ам.доллар буюу 3.4 их наяд гаруй төгрөгийн орлого орж ирсэн.
Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар өвлийн аялал жуучлалыг дэмжих зорилгоор дараах шийдвэрийг гаргалаа.
Нэгдүгээрт, Олон улсын нислэгүүдийг хэвээр хадгална.
Хоёрдугаарт, Өвлийн аялал жуулчлалд бэлэн байгаа 111 жуулчны баазын хүчин чадлыг нэмэгдүүлэхээр 2024 оны эхнээс хөнгөлөлттэй зээл олгохоор шийдвэрлэлээ. Нийтдээ 55 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгоно. Мөн ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар өвлийн аялал жуулчлалтай холбоотой аялал жуулчлалын хөтөлбөрийг батална” гэлээ.