“Фүкүшима-1” станцаас цэвэрлэсэн усны гурав дахь хэсгийг далайд асгаж эхэллээ

0

ТОКИО, 2023 оны арваннэгдүгээр сарын 2 /TASS/. Цунамийн гамшгийн улмаас осол гарсан “Фүкүшима-1” атомын цахилгаан станцын (АЦС) цацраг идэвхт бодисоос цэвэрлэсэн усыг далайд асгах ажлын гуравдугаар үе шатыг өнөөдрөөс эхлүүлсэн тухай станцын оператор компани болох TEPCO (Tokyo Electric Power Company) мэдээллээ.

Уг төлөвлөгөөг Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА) зөвшөөрсөн хэдий ч Хятад зэрэг хэд хэдэн улс орон эсэргүүцэж байгаа юм. 

11 дүгээр сарын 20 хүртэл үргэлжлэх гурав дахь үе шатанд хоногт 500 тонноос хэтрэхгүй, нийт 7.8 мянган тонн усыг далайд асгахаар төлөвлөжээ. Энэ санхүүгийн жилийн эцэс гэхэд (2024 оны гуравдугаар сарын 31-нд дуусна) 31.2 мянга орчим тонн усыг далайд цутгахаар төлөвлөж байгаа бөгөөд өөрөөр хэлбэл дахин нэг үе шат шаардлагатай гэсэн үг юм.

Наймдугаар сарын 24-нөөс есдүгээр сарын 11-ний хооронд, 10 дугаар сарын 5-23-ны хооронд үргэлжилсэн эхний болон хоёрдугаар үе шатанд “Фүкүшима-1” станцаас 15 мянга гаруй тонн ус асгасан байна. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *