Б.Жавхлан: Нэгдүгээр сарын 1-ээс гадаадын иргэдэд “tax free” олгож эхэлнэ
Гадаадын улс орноос худалдан авалт хийхэд “tax free” буюу худалдан авсан бараа бүтээгдэхүүний үнийн дүнгийн тодорхой хувийг буцаан олгодог.
Харин манай улс гаднын жуулчдад “tax free” олгодоггүй байсан. Тэгвэл ирэх оны нэгдүгээр сарын 1-ээс эхлэн гадаадын жуулчдад манай улсаас худалдан авсан бараа бүтээгдэхүүнийх нь тодрхой хувийг буцаан олгодог болох аж.
УИХ-ын чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: Монголын хил гааль дээрх НӨАТ-ын буцаан олголтын систем хэрхэн ажиллаж байна вэ. Жуулчид Монголоос авсан бүтээгдэхүүний үнийн тодорхой хувийг буцааж авах уу. Энэ буцаан олголт нь аялал жуулчлалын дэмжих нэг хөшүүрэг болдог.
Сангийн сайд Б.Жавхлан: Жуулчдад “tax free”-г ирэх нэгдүгээр сарын 1-нээс өгч эхэлнэ. Гадаад улсад НӨАТ-ын буцаан олголт хэрхэн шийдэгддэг тэр олон улсын системд бид орж байгаа. Хуулиа баталчихсан учир ирэх оноос хэрэгжинэ.