Насанд хүрсэн 11 хүн тутмын 1 нь чихрийн шижингээр өвдөх эрсдэлтэй байна
“Чихрийн шижинтэй тэмцэх дэлхийн өдөр”-ийг 11 дүгээр сарын 14-нд тэмдэглэн өнгөрүүлдэг. 2023 оныг “эрсдэлээ мэдэж, хариуцлагатай хандъя” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.
Насанд хүрсэн 11 хүн тутмын 1 нь чихрийн шижингээр өвдөх эрсдэлтэй бөгөөд чихрийн шижинтэй 2 хүн тутмын 1 нь оношлогддоггүй, чихрийн шижинтэй 3 хүн тутмын 1 нь Чихрийн шижингийн шалтгаант нүдний хүндрэлд өртөх өндөр эрсдэлтэй байна.