Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг нар Нэр нь тодроогүй дайчдын хөшөөнд цэцэг өргөлөө

0

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлитийн урилгаар 2023 оны 11 дүгээр сарын 05-07-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, гэргий Лувсандоржийн Болорцэцэг нар 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Нэр нь тодроогүй дайчдын хөшөөнд цэцэг өргөв.

БНАЛАУ-ын нийслэл Вьентьян хотод байрлах энэхүү хөшөөг иргэний дайнд амь үрэгдсэн цэргүүдийн гэгээн дурсгалд зориулан 2009 оны 01 дүгээр сарын 07-нд бүтээсэн. Уг хөшөө 20 метр өндөр, 36 метр өргөнтэй бөгөөд хөшөөг бүтээн байгуулахад зургаан сарын хугацаа зарцуулжээ.

БНАЛАУ-ын Улс тунхагласны баяраар төр, засгийн тэргүүд нь цэцэг өргөн хүндэтгэл үзүүлдэг. Мөн гадаад улсаас айлчилж буй төр, засгийн тэргүүн нар уг хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *