Авлигыг мэдээлэх тусгай дугаараар 320 дуудлага хүлээн авав
Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2023 оны 2 дугаар сарын 6-10-ны өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 67 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ.
Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 73.1 хувь нь авлигын гэмт хэргийн шинжтэй бөгөөд тусгай зөвшөөрөлтэй холбоотой гомдол давамгайлж байв. Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 320 дуудлага хүлээн авчээ.