П.Анужин: Амиа алдсан цэргийн ар гэрт улс өртэй, насаар нь тэтгээд явсан ч яадаг юм

0

2021 оны гуравдугаар сард Зэвсэгт хүчний 326-р ангид 19 настай цэрэг салаан даргадаа зодуулсны улмаас биедээ хүнд гэмтэл авч, улмаар ТТАХНЭ-т эмчлэгдэж байхдаа нас барсан. Энэ онд мөн л тухайн ангид дахин нэг цэрэг амиа алдсан…

Тэгвэл 2021 онд УИХ-ын гишүүн П.Анужин цэргийн ар гэрт олгох нөхөн олговрын асуудлаар үг хэлж байсныг дахин онцлон хүргэж байна.

Тэрбээр, “Хохирогчийн ар гэрт 5 жилийн цалинтай тэнцэх нөхөн олговор, ажил явдлынх нь мөнгийг олгоно гэж хэвлэл мэдээллээр хэлээд байгаа. Энэ яг хэдэн төгрөг вэ? Хэдэн төгрөгтэй тэнцэх мөнгө амлаад байгаа юм? Би яагаад асууж байна вэ гэхээр хүний амьдралд зэрлэг балмад танхай этгээдийн гарт амиа алдахаас илүү цаг бусын зовлон жаргал гээд зовох ёстой туулах ёстой өчнөөн зовлон байдаг. Гэтэл хэрцгий балмад хүний гарт амиа алдчихсан хүний амийг 5 жилээр тооцоод тодорхой хэмжээний мөнгө өгөөд нөхөн олговор өгнө гэж байгаадаа өөрчлөлт хийхгүй юм уу? Энэ сайхан эрүүл саруул залуугийн эцэг эхэд улс өртэй шүү дээ. Насаар нь тэтгээд явсан ч яахав дээ. Ийм асуудал олон гарч байна. Таван жилийн нөхөн олговор өгнө гэж та нар яаж ард түмэндээ хэлж чадаж байна. Амьдралд нь тааруулж хариулаад байгаа юм уу? Энэ хариулт өгч байгаа чинь өөрөө зөрчилтэй байна. Бид хүний сайхан хүүг илүү эр хүн болгоно, торгон хилээ хамгаалж чадна гээд л алж байна” гэж байлаа.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *