Бариач Д.Цэгмид: Залуучууд цус харваж, зүрх хаагдаад байгаа нь нуруу, хүзүүний мурийлт, гажилттай холбоотой
Д.Цэгмид бариач 3-р хороололд байршин үйлчилгээгээ үзүүлдэг. Тодруулбал, аарцаг нурууны бариа засал, энергийн эмчилгээ хийдэг. Сүүлд тэрбээр хөгжмийн зохиолч С.Баатарсүхийг цус харваж, бусдын асаргаанд орсон байхад нь очиж эмчлэн хөл дээр нь босгосон билээ.
Түүнтэй уулзахаар очиход үйлчлүүлэгчид дүүрэн байв. Дөчөөд насны залууг тэргэнцэрт суулгаж ах, эгч, ээж нь авч иржээ. Тэд баяр хөөр дүүрэн гарч ирэв. 50 гаруй насны эмэгтэй цус харваад жил гаруй болж, эмэгтэй дүү нь хөтлөөд явж байна. Бас л сайхан болсноо гайхаад гарлаа. Бидний орох ээлж болсон ч хүмүүс цагаараа л орохгүй л бол ээлж нь хойшилдог тул зөвшөөрсөнгүй. Тийм учир бусадтай зэрэгцэн орлоо. Настайвтар эмэгтэй осолд орсон хүүгээ бариулахаар иржээ. Энэ хүн дээр ирээд сайхан болсон гэж олон удаа сонссон учир баруун аймгаас зориод ирж.
Д.Цэгмид бариачийн эрэлт хэрэгцээ, үйлчлүүлэгч угаас ийм олон тул ажлаа хийх дундуур ярилцахаар тохиролцлоо.
-Таны оношлогооны арга барилаас яриагаа эхэлье?
-Судас барина, нуруу, хүзүүний аль үе дээр мурийлт, хазайлт, суулт байгааг ажиглалтаар оношлоно. Хүний биеийн хэлэмж, царай зүснээс ч ямар асуудал байгааг оношлох боломжтой. Жишээ нь, багана нуруу, аарцагны гажилттай бол нүд, чих нь дээр, доор, хөл нь урт, богино, эрүү нь мурийсан шанаа, хүзүүний байрлал өөр болчихсон байдаг. Хамгийн гол нь ийм хүмүүс эмнэлэгт очоод жишээ нь бөөрний шинжилгээ өгч, эход харуулахад хариу нь хэвийн гардаг. Гэтэл яг үнэндээ бүсэлхий нуруун дээр бөөрний үйл ажиллагаа хариуцсан үе гажчихсан байдаг. Тэгээд тэр үеийг олоод үений эмчилгээ хийхэд бөөр өвдөхөө больчихдог гэсэн үг.
-Зонхилон ямар асуудалтай хүмүүс ирдэг вэ?
-Би аарцаг, нуруу голлон барьдаг. Аарцагны гажиг, нурууны баганы мурийлт, хүзүү гажилт олон өвчний эх үүсвэр болдог. Хүзүү гажихад нүдний хараа, сонсгол муудаж, хэл яриа хүртэл өөрчлөгдөнө. Тэгэхээр энэ болгоныг засч байж олон төрлийн зовиураас сална. За тэгээд нас насны харвалтын дараах саажилттай хүмүүс дийлэнх нь. Үнэндээ цус харваад байгаа шалтгаан нуруундаа байгаа юм.
-Тийм үү?
-Тийм ээ. Багана нуруу, сээр нурууны мурийлт зүрхэнд шууд нөлөөлнө. Бүсэлхий нурууны суулт бөөрөнд ачаалал өгнө. Хүзүү гажаад дотроо үе нь эргэчихээр тархины цусан хангамжид асуудал үүснэ. Тэгээд хэвлийн доод хэсэг дээр булчингийн чангарал өгч цусны эргэлтийн системд саатал үүсээд цус харваад байгаа юм. Сүүлийн жилүүдэд харвалт маш их залуужиж байна. Өнөө өглөө л гэхэд хорин хэдтэй цус харвачихсан охин ирээд явлаа.
-Залуу хүмүүсийн харвалтын шалтгааныг та хэрхэн тайлбарлах вэ?
-Бас л нуруутай холбоотой. Сээр, нурууны үе дотроо эргэдэг, багана гулзайдаг, хазайдаг. Сээр нуруу бол зүрхний үйл ажиллагааг хамгийн ихээр хариуцаж, хамгаалдаг үүрэгтэй. Энэ үеүд дээр өөрчлөлт орчихоор зүрхэндээ нөлөөлнө гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй. Үүнтэй зэрэгцээд ковидын шалтгаант цусны өтгөрөл, бүлэгнэлт нөлөөлнө. Тэгэхээр нас насных хүн багана нурууныхаа эрүүл мэндийг л хамгаалах хэрэгтэй. Багана нурууны өөрчлөлт тэр бүр шууд мэдэгдэхгүй ч дотор эрхтэн рүүгээ өөрчлөлт өгсөөр байдаг. Сээр нуруу мурийхээр хүзүүнд S хэлбэрийн гажилт үүсгэж энэ нь цус харваж, зүрх зогсоход хүргэдэг гэсэн үг. Нүдний хараа гэнэт огцом муудах нь хүзүүний үе дээр асуудал байж байдаг.
-Хальтарч уначхаад босоод явчихдаг, гэвч явцын дунд чангарсан булчин үеүүдийг улам ойртуулсаар байдаг-
-Урьдчилан сэргийлэхийн тулд юуг анхаарах хэрэгтэй вэ?
-Би хүмүүсийг рентгэн зураг авахуулаад ир гэдэг. Төмөр замын “Гялс” төвийн хоёр давхарт үений гажигуудыг мм-ээр нь гаргадаг, сайн оношилдог эмч бий. Энэ зурагтай хүрээд ирэхэд би судас бариад, үений гажгаа барьж үзээд оношилдог. Яг ингээд явахад маш сайн үр дүнтэй. Нуруу, сээр, хүзүү гажих маш олон шалтгаан бий. Наад зах нь хальтраад бөгсөөрөө унадаг, хувцсаа гөвчхөөд л яваад өгнө. Тухайн үедээ юу ч мэдэгдэхгүй. Гэвч явцын дунд булчингийн чангарал үүсч тэр болгонд үенүүдийн хоорондоо улам ойртоод байдаг. Тэгэхээр хамгийн нэгдүгээрт, нурууны эрүүл мэндээ маш сайн анхаарах нь. Түүнчлэн өглөө бүр 200 грамм бүлээн усанд амны жижиг халбаганы талаар буюу 2 грамм сода хийгээд уугаад байхад явцын дунд судасны ханыг цэвэрлэдэг. Цусны даралт бол эмээр эдгэдэггүй өвчин. Эм цусны даралтыг барьж тогтоодог л болохоос биш эмчилдэггүй.
-Буруу хэвшил, дадал зуршил нөлөөлөх үү?
-Олон цагаар машин барьдаг, олон цаг суудаг онцлогтой ажилтнууд, фитнессээр буруу хичээллэдэг хүмүүс бүгд л үе гэмтсэн байдаг. Үе хоорондох жийрэг дээр гулзайлт, гулгалт, цүлхийлт үүснэ, сэтэрнэ. Нурууны өвчин хөлний булчинг чангаруулна. Нурууны булчин хэвлий гэдсээ бүтэн ороосон байрлалтай. Гэвч хүмүүс гэдсээ анхаардаггүй, булчинд нь агшилт сунгалт хийдэггүй. Гэдэс нь сулраад ирэхээр нуруу нь суулт өгөөд эхэлдэг. Нуруу гэдэг чинь амралт, сэргэлт шаардаж байдаг. Тэрийг нь өгөхгүйгээр байнгын ажиллуулж ядрааж байгаа.
-Хүмүүст тэгэхээр эрүүл мэндийн зөв сайн мэдлэг мэдээлэлтэй байвал олон эрсдлээс сэргийлж чадах нь?
-Өнөөдөр эрүүл мэндийн салбар биенес болчихсон. Хүмүүст урьдчилан сэргийлэх зөвлөгөө өгөхөөсөө илүүтэй өвдсөнийх нь дараа тийм, ийм зүйл хэрэглэ гээд тархинд суулгачихсан. Үнэндээ бид нарын үүрэг бол урьдчилан сэргийлж, зөв хэвшил дадал суулгах юм. Нурууны өвчин гэдэг чинь 10-20 жилийн явцын үр дүн байдаг. Тэгэхээр зөв мэдлэг мэдээлэл, эрүүл мэндийн боловсрол л тус болно. Бүр цэцэрлэгээс нь эхлээд эрүүл мэндийн хичээл орох шаардлага бий. Сүүлийн үед хүүхдийн саажилт олширч байна. Ураг байхад нь эсийн гэмтэл авдаг. Гэтэл эрүүл төрсөн хэрнээ өсөлтийн явцад хэвийн биш болчихдог. Агаарын бохирдол, буруу хооллолт, дэлгэцийн хэт хэрэглээ нүдний хараа, хэл яриа, тархины хөгжил нөлөөлж байна. Олон цагаар утас, дэлгэц хэрэглэж сууснаар нуруу муруйна. Тэгэхээр энэ бүхний үүсэл, шалтгааныг олж эмчлэхгүйгээр аливаа өвчинг эдгээнэ гэж байхгүй.
-Үйлчлүүлж байгаа хүмүүс нэг удаа ирж байгаа нь ч сэтгэл дүүрэн гарч байхыг харлаа. Хэдэн удаа бариулдаг вэ?
-Гар хөл, хөдөлгөөний саажилт бол нэг удаа ирээд зүгээр болох нь ч бий. Дундаж харвалт нэлээд хэдэн жил нэг талдаа саажилттай явж байгаад ирдэг. Эмэгтэй хүн хөнгөн яс багатай учраас арай түргэн сэргэх боломжтой. Харин эрэгтэй хүмүүс өвдөхөөрөө бухимдуу, стресстай болчихдог. Ажиглаад байхад харваад удчихсан хүмүүс ч гэсэн маш хурдан үр дүнд хүрдэг. Шинэ харвалтыг 2-3 удаа барих тохиолдол бий. Манайхан өөрсдөө ч мэдэхгүй нийтээрээ стресс, депресст орчихсон байгаа. Бид бүгдээрээ сэтгэл санаагаа ариун, тайван байлгаж, уужим монгол хүнээрээ байхыг анхаарах хэрэгтэй.
Д.Цэгмид эмч өөрийн нүүр номоороо төлбөрийн чадваргүй бас өөр дээр нь хүрээд ирэх боломжгүй хэвтэрт байгаа тусламж хэрэгтэй хүмүүст очиж үнэ төлбөргүй эмчилгээ хийдэг.
Бас тэрбээр өөрийн олон жилийн туршлага судалгаанд үндэслэн сахар, нойр булчирай, элэг болон бусад өвчнийг анагаах цацлага зохион бүтээжээ. Түүний энэ бэлдмэл ОХУ-д аль хэдийн олонд танигджээ. Харин монголдоо патент аваад үйлдвэрлэн олонд хүргэе гэхэд Оюуны өмчийн газар биорезунас орны давтамжийг тэнцвэржүүлдэг тус бүтээгдэхүүнийг хэмжилт хийх багаж, тоног төхөөрөмжгүй гэжээ. Тиймээс тэрбээр ОХУ-аас патентаа авахаар ажиллаж байна.
-Ярилцсанд баярлалаа.