Хууль зүйн сайдаар ажиллаж байсан С.Бямбацогтын “хүн зодсон байж болзошгүй” хэргийг цагдаагийн байгууллага шударгаар шалгаж чадах болов уу

0

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан байж болзошгүй хэрэгт холбогдон, Улсын мөрдөн байцаах газарт шалгагдаж байгаа. Тодруулбал, энэ сарын эхээр “Тээврийн долоо хоног 2023” олон улсын форумыг ЗТХЯ-наас зохион байгуулсан байдаг. 

Улмаар арга хэмжээний хүлээн авалт “АСЕМ Вилла” дахь “ХҮН” театрт болох үеэр Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт УБТЗ ХНН-ийн орлогч дарга Н.Энхцогтод гар хүрч, эрх чөлөөнд нь халдсан байж магадгүй хэрэг гарсан гэдэг. Харин Н.Энхцогт нь шүүх эмнэлэгт хандсан байж магадгүй байгаа бөгөөд тус хэргийг ЦЕГ-ын Улсын мөрдөн байцаах газар шалгаж байгаа гэдэг. 

Харин С.Бямбацогт сайдыг яллагдагчаар татаагүй байгаа бөгөөд “хэрэг бүртгэл”-ийн хэрэг нээн шалгаж байгаа гэх мэдээллийг өнгөрсөн долоо хоногт эх сурвалж өгсөн.

Тэгвэл Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байсан түүнийг хууль сахиулах байгууллага шударгаар шалгаж чадах болов уу гэсэн хардлага байгаа юм. Учир нь С.Бямбацогт нь 2016 онд Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдон тодорхой хугацаанд ажиллаж байсан нэгэн. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *