ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ШИЙТГЭХ ТОГТООЛ

0

ШүүхЧингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
ШүүгчДашцэрэнгийн Ренченхорол
Хэргийн индекс186/2020/0355/Э
Дугаар2022/ШЦТ/102
Огноо2022-02-09
Зүйл хэсэг17.6.1.,
Улсын яллагчЦ.Батбямба, Б.Бямбадагва

Шүүгч: Ширэндэвийн Бат-Эрдэнэ     
Дугаар: 1304   
Огноо: 2020-10-08     

  

2022 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/102

    2022        02          09                                2022/ШЦТ/102

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг, 

улсын яллагч Ц.Батбямба, Б.Бямбадагва,

хохирогчийн өмгөөлөгч Г.Ганбаяр, 

шүүгдэгч: Х.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Б-ад холбогдох эрүүгийн 1902 00166 0055 дугаартай хэргийг 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1976 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ам бүл 9, эхнэр, хүргэн, зээ, хүүхдүүдийн хамт          тоотод оршин суудаг, Алтан гадас одонгоор шагнагдсан, урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн  хэргийн анхан шатны шүүхийн 2009 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 77 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай,

  Х.Б, регистрийн дугаар / /.  

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Х.Б нь 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Говь” ХХК-ний гадаах авто зогсоолд Л.Эрдэнэчимэгээс 200,000,000 төгрөг өгөхийг шаардаж, түүний эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлж улмаар 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр өөрийн эзэмшлийн “Хаан” банкин дахь 5014306958 дугаартай дансаар 50.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 114 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтуудыг улсын яллагч, мөн хохирогчийн өмгөөлөгч 1-р хавтас 7, 35, 38, 53, 57, 204 хуудас,   шүүгдэгч   хавтаст хэргийн материал бүхэлд нь шинжлэн судалж оролцоно гэсэн болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад хэргийн бүрдэл хангагдсан байна гэж шүүх дүгнээд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хавтас хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримт, оролцогчийн өгсөн мэдүүлэг, тайлбарт үндэслэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотлогдсон байдлаар шүүгдэгчийн  гэм бурууг шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Х.Б Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дутуу хийгдсэн тул хэргийг мөрдөн байцаалтад буцааж өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх, цагаатгах талын нотлох баримт хэрэгт оруулах, сүрдүүлээгүй, болзол тулгаагүй, мөнгө аваагүй илтэд гэмт хэргийн шинжгүй хэргийг үүсгэсэн тул хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэсэн санал, хүсэлтийг гаргасан болно.

Шүүгдэгч хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид  холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэж гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэн  шийдвэрлэсэн  болно.

Нэг. Гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүгдэгч Х.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Та нар энэ яриад байгаа зүйлээ харалдаа. Нэг талын нотлох баримтыг цуглуулсан байна шүү дээ. Өмнөх шүүх хуралдаан дээр тухайн хурлын бичлэгийг үзсэн байдаг. Эхлээд Х.Бад мөнгө зээлсэн гэж ярьж байсан. Дараа нь болохоор хэвлэлийн хурал хийгээд Х.Б нь намайг дарамталсан гэж яриад байгаа. Хохирогч үнэн ярих ёстой. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар шүүгч, прокурор, мөрдөгч хэргийг эргэлзээгүйгээр тогтоох ёстой байдаг. Хуулийг чанд сахих ёстой. Зүгээр нэг хүний хэлсэн зүйлийг үнэн гэж ярьж болохгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дахь хэсэгт зааснаар хэрэг гарсан шалтгаан нөхцөл гээд бүх зүйлийг судлах ёстой. Сүрдүүлэгч нь өөрийнхөө нөхцөл болзлыг тулгадаг. Чинболд гэдэг хүнийг яагаад судлахгүй байгаа юм бэ?. Та нар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг Эрдэнэчимэгийг дарамталсан гэх зүйл ангиа яагаад ойлгохгүй байгаа юм бэ?. Энэ гэмт хэрэг бол болзол тулгадаг гэмт хэрэг юм. Чинболд гэдэг хүн бол Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, Ардчилсан намын даргад өгөхгүй хэнд өгөх байсан юм бэ?. Тухайн үед сонгуулийг удирдаж байсан. Нэр дэвшигчтэй нь холбоотой ирсэн мэдээллийг намын дарга болон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дарга болон дүүргийн засаг даргад нь өгөхгүй өөр хэнд өгөх байсан юм бэ?. Чинболд зуучилж өгөөд байгаа юм уу. Сүрдүүлэх гэмт хэргийг. Эрдэнэчимэг өөрөө над руу утас руу нь залгасан гэж байна. Говь компанийн үүдэнд би Эрдэнэчимэгийг олж уулзсан гэж байдаг. Хэрвээ би Эрдэнэчимэгийг сүрдүүлэх байсан бол яагаад Чинболдод тухайн бичлэгийг өгөөд байгаа юм бэ?. Та нар яагаад энэ асуудлыг эргэлзээгүйгээр тогтоохгүй байгаа юм бэ?. Та нар яагаад энэ хэргийг эргэлзээгүйгээр шийдвэрлэж болохгүй байгаа юм бэ?. Чинболд яагаад гэмт хэрэг үйлдэгдэж байхад гэмт хэрэг урьдчилан сэргийлэх зөвлөлийн дарга нь цагдаагийн байгууллагад өгөөд шалгуулах ёстой байхад яагаад Х.Бад ийм бичлэг байна. Чи Х.Бтай уулзуулах гээд оролдоод байгаа юм бэ?. Гэмт хэрэг нь Х.Б болон Чинболд хоёрын хооронд үйлдэгдээд байгаа юм уу?. Эсвэл Чинболд болон Эрдэнэчимэг нарын хооронд үйлдэгдээд байгаа юм уу?. Эрдэнэчимэг гэдэг хүн надтай уулзъя гэсэн хүсэлт тавьж байгаагаараа Х.Б нь Эрдэнэчимэгийг сүрдүүлэх санаа, зорилго байгаагүй гэх субьектив харагдаж байна. Намайг машиндаа дуудаад 50.000.000 төгрөг өгье гэж хэлсэн. Энэ мөнгийг авчих. Хэд гэж байгаа юм бэ?. Эрдэнэчимэгийн гар утсыг хулгайлсан. Уянгаагын гар утсыг хулгайлсан асуудал чинь өмнө нь шийдвэрлэгдээд хэрэгсэхгүй болсон хэрэг байгаа. Та нар тэнд байсан мэдүүлгийг үндэслээд намайг яллах гээд байх шиг байна. Би энэ 50 сая төгрөгтэй холбоотой асуудлыг шалгая гэхээр Уянгаагын хэргийг шалгаж байгаа түүнээс наадах чинь асуудал биш гээд энэ асуудлыг шалгаагүй. Би тухайн үед сонгуульд нэр дэвшээд явж байсан болохоор гарын үсэг зурсан. Эх үүсвэр нь тодорхойгүй байхад Х.Б нь 200 сая төгрөг авах гэж сүрдүүлсэн байна гэж зөвхөн хохирогч гэж өөрийгөө яриад олон нийтэд мэдээлэл өгөөд байгаа юм бэ?. Худлаа ярьж болдоггүй юм бэ. Худлаа ярьж болохгүй хүн нь худлаа ярьж болохгүй хэр нь зөрүүтэй мэдүүлэг өгөөд байгаад та нар яагаад итгээд байгаа юм бэ?. Та бүхэн сайн ойлго. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлд заасан ижил төстэй гэмт хэрэг байгаа. Баримт мэдээллийг битгий задруул гэж мөнгө төгрөг өгөх нь гэмт хэрэг болдог. Нөгөө талаасаа цацах гээд байна чи мөнгө өгөхгүй бол би тэглээ шүү гэж ярих юм бол миний гэмт хэрэг болох байх. Эрдэнэчимэг гэх хүнд ийм бичлэг байна. Чи мөнгө төгрөг өгөхгүй бол би цацлаа шүү гэж хэлэх юм бол энэ нь гэмт хэрэг болох байх. Эрдэнэчимэг гэдэг хүн дуудчихаад чи энэ бичлэгийг битгий цацаа гэж хэлээд хэд гэж байгаа юм бэ гэж асуухад би уулзаад та олон нийтээс уучлалт гуй гээд салж байсан. Миний ах Батцоож гэдэг хүн байдаг. Монголын Ардчилсан холбооны хамгаалалтын албанд ажиллаж байсан. Тухайн үед Ерөнхийлөгч Х.Баттулга гэдэг хүн над руу утасдсан. Чамд ийм бичлэг байна гэнэ чи мөнгө төгрөг авахгүй гэж хэлсэн гэнээ. Чи наад асуудлаа аятайхан зохицуулчих гэж хэлсэн. Би удаа дараа хэлж байгаа та Х.Баттулга гэдэг хүнийг асуугаад өг гэж хэлж байгаа. Монгол Улсын Их Хурлын гишүүн төрийн ордон дотор архи тамхи татаад сууж байхыг би зөвшөөрөхгүй. Монгол Улсын Үндсэн хуульд заасан шударга ёсны зарчим энэ миний баримталдаг зарчим байхгүй юу. Эрдэнэчимэгээс мөнгө авах байсан бол би ямар ч ул мөр үлдээхгүйгээр би мөнгө авч чадна. Би эрүүгийн эрх зүйч, гэмт хэрэг судалдаг, гэмт хэрэгтэй тэмцдэг хүн. Та нар яллах дүгнэлт дээр дурдсан байгаа мессежнүүдийг яагаад нягтлахгүй байгаа юм бэ?. Зээл гээд над руу 50.000.000 сая төгрөг ороод ирсэн. Энэ хүн надад болзол тулгаад байгаа. Энэ хүн өөрөө болзол тулгаж байна. Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс дээр худалч хүний утас байдаг юм уу. Уянгаагийн утсыг Х.Б хулгайлдаг л гэнэ. Тэгсэн сүүлдээ Уянгаагийн утас биш байсан л гэнэ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, Монгол Улсын Үндсэн хуулийн 19 дүгээр зааснаар Монгол улсын иргэний хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийнхээ өмнө хариуцна гэж заасан байдаг. Хууль ёсны ашиг сонирхлыг Монгол улсын төр хамгаалах ёстой. Эрдэнэчимэг гэдэг хүний бичлэгийг өнөөдөр судалж үзнэ. Тэр хүн би хууль бус зүйл хийсэн гэдгээ 50.000 төгрөгөөр торгуулсан тухайгаа хэвлэлийн бага хурал хийгээд байж байсан. Би тухайн мөнгийг ашиглах байсан бол юу гэж дансаараа аваад буцааж өгнө гэж байх уу дээ. Та нар яагаад эрх зүйн үйл явдлуудын хоорондын шалтгааныг судлахгүй байгаа юм бэ?. Та нар хохирол, хор уршиг, объект болон субъектийн хооронд хууль зүйн бодитой дүгнэлт хийхгүй байгаа юм бэ?. 200 сая төгрөг Х.Б авахаар дарамталж байсан гэдэг гэмт хэрэг чинь хэрэгсэхгүй болсон. Хэн, хэний санаа бодол гэхийг тогтоох ёстой. Би энэ хүнээс мөнгө аваад хувьдаа завшъя гэсэн зорилго байхгүй. Зорилго байхгүй гэдэг нь тухайн мөнгийг буцааж өгч байгаа үйлдлээр харагдаж байна. Зорилго байхгүй гэдэг нь тухайн хүнд мөнгө буцааж өгч байгаагаар харагдаж байна. Дээрээс нь тэр хүн надад машин дотроо мөнгө буцааж өгөх гэхээр нь авахгүй буусан. Би машиндаа олуулаа явсан. Би тухайн үед тэнд байсан олон хүмүүсээс мэдүүлэг авхуулахыг хүссэн. Яагаад цагаатгах талын нотлох баримтыг цуглуулаагүй юм бэ?. Цагдаагийн хурандаа Цогтбаяр гэдэг хүн түүний эхнэр нь Батнасан гэдэг прокурор мөн Энхжаргал, тэдний худ ураг Баатаржав, хил сахиулах хотхон гээд сайдын байшин шүү гээд 300 метр талбайтай 2 ширхэг пентхаус барьсан асуудлыг олон нийтэд дэлгэсэн үүний дараагаар Авлигатай тэмцэх газарт өгсөн. Үүний дараагаар Эрүүгийн цагдаагийн газраас манай гэрийн гадна очиж сард 23 очиж манай гэр бүлийг дарамталсан. Үүний дараагаар мөрдөгч Анарчулууны дуудсанаар би очсон. Тэр үед намайг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж мэдүүлэг авах гэж байна гэхээр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасны дагуу гэрчийн мэдүүлэг өгөхдөө би өмгөөлөгч авч мэдүүлэг өгье гэсэн. Намайг яллагдагч болгосон байсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1 дүгээр зүйлийн 7, 22.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар өмгөөлөгч оролцуулж болох хэрэг маргаанд өмгөөлөгчийг оролцох цаг хугацаа, орон зайгаар хангах нь прокурор, шүүгч, мөрдөгчийн үүрэг гэж заасан байдаг. Хуульд заасан үүргээ биелүүлээгүй. Маргааш нь эхлээд яллагдагчаар дуудаж байна гээд яллагдагч дуудсан цагт ирээгүй гээд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч эхэлсэн. Энэ ажиллагааг хуулийн дагуу цэвэрхэн хийж болох байсан. Намайг цагдан хорьсныхоо дараа хэрэгтэйгээ танилц тэгвэл батлан даалтад гаргана. Сонгуульд чинь оролцуулна гэж хэлсэн. Ийм байж болдог юм уу?. Тэрнээс хойш удаа дараа сонгуулийн өмнө тухайн үеийн Ерөнхийлөгч Х.Баттулга, түүний зөвлөх байсан Эрдэнэчимэг, Уянга нартай холбоо, шууд санаатайгаар нөлөөлсөн. Ийм зохиомол хэрэг гэдгийг хэлмээр байна. Би нэг удаа шударга ёсны төлөө ярьж байгаа бол өөр хэрэг. Би 200 гаруй удаагийн хэвлэлийн бага хурлаар 2000 гаруй шүүгч болон прокурор, цагдаатай холбоотой асуудлыг дэлгэсэн байдаг. Энэ нь миний шударгаар амьдрах гэсэн хүсэл мөрөөдөлтэй минь холбогдуулан үг хэлэх үзэл бодолтой минь холбогдуулан хүнийг үг хэлсний төлөө ялгаварлан гадуурхаж хууль ёсыг зөрчиж, хилс хэрэг тохох гэж хүнийг мохоох гэж оролдож болдог юм уу?. Тийм учраас илэрхий эргэлзээтэй байна. Энэ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар эргэлзээгүйгээр тогтооно гэж заасан байдаг. Би хууль дээр бичигдсэн өгүүлбэрийг хэлж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дахь хэсэгт зааснаар шүүх прокурор, мөрдөгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийг чанд сахина гэж заасан байдаг. Тэгэхээр энэ хэргийг шалгасан Очбадрах, Анарчулуун нарт удаа дараа хүсэлт өгсөн. Надад гэрчийн мэдүүлэг авахдаа өмгөөлөгчтэй өгүүлээд өгөөч гэх хүсэлт гаргасан. Би өнөөдрийг хүртэл юунд итгэж яваад байсан бэ гэхээр 2 ширхэг сиди-д итгэж яваад байсан. Х.Баа чи миний найз биздээ би чиний найз биздээ гэж хэлсэн байдаг. Та нар олон нийтийн сүлжээнд тодорхой байгаа. Маргаан нь Улсын Их Хурлын гишүүн юм болохоороо Хуульчаас зөвлөгөө авсан юм шиг байсан. Х.Б намайг дарамталсан гэж ярьсан. Гэтэл хоёр үйлдэл гарч ирээд байгаа. Өнгөрсөн цагт ганцхан үнэн л байдаг. Х.Бад зээлсэн юм уу?. Х.Б дарамталсан юм уу?. Харин би азаар тэр нотлох баримтуудыг үлдээсэн байсан. Би наад мөнгийг чинь авахгүй. Би бэлэн мөнгө аваад очсон. Би танаас ийм бузар мөнгө авахгүй. Энэ мөнгөө буцаагаад ав гэж хэлсэн. Надаас мөнгөө авахгүй 3-4 хоног явуулсан байдаг. Би зарим тоог андуурч байж магадгүй. Тэгээд 3 жилийн дараа энэ хэрэг нь сөхөгдөөд 4 жилийн дараа сонгууль болохоос өмнө Бавгар гэх компанитай холбоотой төрийн байгууллагын удирдах ажилтнуудын гэмт хэргийн талаарх мэдээллийг олон нийтэд дэлгэсний дараа Х.Б-ыг ийм хэрэгт холбогдуулж байгаа. Энэ холбогдуулж байгаа хэрэг нь ийм хөгийн хэрэг байна. Тэр хүн Их Хурлын гишүүн болоогүйд би баярлаж байгаа. Төрийн ордонд архи уугаад, тамхи татаад сексдээд байж болох уу. Тэр хуулийнхаа дагуу өнөөдөр өчнөөн хүн торгуулаад, уйлаад байж байна. Өдөр болгон 300.000 төгрөгөөр торгуулдаг ТҮЦ эрхлэгч байна. Тамхийг бол хамаагүй татаж болдог хэр нь Тамхийг хамаагүй зарж болдоггүй. Би өөрөө нийгмийн зүтгэлтэн, хуульч, судлаач хүн болохоор УИХ-аас гарч байгаа хуулиуд нь завхралгүй байгаасай гэж хүсдэг. УИХ-ын гишүүд нь үнэхээр УИХ-ны гишүүн шиг  шилдэг, манлайлагч байхыг хүсдэг. Тийм учраас миний хийсэн үйлдэл бодсон бодол бол шударга ёсыг тогтоох, хууль дээдлэх зарчмыг тогтоох. Чинболд гэдэг хүн зүгээр гэрч биш. Яагаад Чинболдод тухайн бичлэгийг аваачиж өгөөд байгаа юм бэ?. Яагаад Чинболд нь Эрдэнэчимэг Х.Б хоёрыг уулзуулах ажлыг зохион байгуулаад байгаа юм бэ?. Яагаад өөрийнхөө цагдаагийн хэлтэс дээр тухайн бичлэгийг өгөөд шалгуулахгүй байгаа юм бэ?. Х.Б-ыг дуугүй болгохгүй бол болохгүй байна. Бичлэг барчихсан явж байна гэж яриад байгаа юм бэ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулж байна уу?. Чинболд, Эрдэнэчимэг хоёр нийлээд Х.Бад байгаа бичлэгийг олон нийтэд цацуулахгүй гээд уулзалт зохион байгуулах ажлыг зохион байгуулаад байгаа юм бэ. Надад машин дотор мөнгө өгөх гээд байсан. Би тэр хүнд би танаас мөнгө авах гээгүй юмаа. Та энэ бичлэгийнхээ учрыг тайлбарлаад олон нийтээс уучлалт гуйгаарай гэж хэлсэн байдаг. Миний дансанд Эрдэнэчимэг мөнгө хийсэн учраас би хэвлэлийн бага хурал хийсэн. Би насан туршдаа 50.000.000 төгрөгөөр амаа үдүүлж явахгүй. Би энд, тэнд очоод хүмүүсийг шантаачлаад явах хүн би биш. Гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, яагаад ийм гэмт хэрэг үйлдэгдэх болсон гэх шалтгаан нөхцөл зэргийг нарийн тогтоогоогүй. Гэмт хэргийн сэдэл зэргийг судалж үзээгүй. Хохирогч гэдэг хүн худлаа ярьж болдог юм уу. Хэрвээ эргэлзээтэй байгаа бол шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэнэ гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ашигтай зохицуулалт байгаа. Эрдэнэчимэг гэдэг хүнд надад мөнгө зээлсэн, зээлэхдээ дансаар нь өгөх үү яаж өгөхөө шийдээд байгаа. Өөрөө шийдээд байгаа. Сүрдүүлэгт орсон хүн ийм зүйл хийхгүй. Сүрдүүлэгт орсон хүн чи тэр чулууны хажууд очоод 50.000.000 төгрөг  тавиад яв гэж хэлэх нь сүрдүүлэг юм. Харин надтай холбогдоод уулзъя гэж ярьж байна. Миний ах миний утаснаас миний данснаас миний дансыг явуулсан байдаг. Би ахтайгаа хүртэл өнөөдрийг хүртэл тангараг тасраад явж байгаа. Гэр бүлийн дунд хэрүүл үүсээд явж байгаа. Хэрвээ би мөнгө авахыг хүсэж байгаа бол ахыгаа явуулаад мөнгө авах боломжтой байсан. Эсвэл би хүнгүй газар уулзаад мөнгийг авах боломжтой байсан. Харин миний бодол бол энэ хүнээс мөнгө авах бодол байгаагүй. Би ийм мөнгө авчхаад хэзээ ч насан туршдаа чимээгүй явахгүй. Би чимээ гаргаж амьдардаг хүн. Мөнгө шилжүүлэх баримтууд байгаа мессежээр харилцсан асуудал байгаа. Мөнгөө эхлээд шилжүүлээд зээл гэж шилжүүлсэн байдаг. Асуухаар хугацаа тавьж байгаа насан туршийн зээл гэж бичсэн байдаг. Өгч байгаа мөнгөнийхөө хугацааг тогтоож өгнө. Энэ бичлэгийг цацах юм бол би чамаас 50.000.000 төгрөгөө авна шүү гэж болзлоо тусгасан байдаг. Илтэд ийм тодорхой баримтууд байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар нийгэмд аюултай, гэм буруутай, үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэг тооцно гэж заасан байдаг. Илтэд ийм тодорхой үйл баримтууд байгаа. Намайг Чинболдтой уулзаад 200 сая төгрөг шүү үнэ ханш буухгүй шүү гэж ярьж байна гэхийг ямар нотлох баримтаар нотлоод байгаа юм бэ?. Х.Быг хоёулаа үгсэн нийлээд нэг ашиг сонирхолтой, нэг намын хоёр хүн хуйвалдсан хоёр хүний мэдүүлгээр намайг яллаж байна. Эрдэнэчимэг, Чинболд нарын үгсэн хуйвалдсан мэдүүлэг байна. Би Чинболд дээр мөнгө нэхэж очоогүй байдаг. Хоёр хүн худлаа зүйл зохиож ярихаар нотлох баримт болдог юм уу. Та нарыг мессежийг дахин дахин хараарай гэж хүсэж байна. Юу өгөхөө шийдээд байна. Ямар хугацаатай өгөхөө шийдээд байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ажиллагаануудыг дутуу хийгдсэн байна гэж үзэж байна. Яагаад гэвэл би иргэдийн шударга шүүх гэдэг хамт олон байдаг. Бид нар иргэдийн шударга шүүх гэдэг байгууллагаас олуулаа байж байгаад хамтарсан шийдвэр гаргасан байдаг. Бид энэ бичлэгийг хүлээж аваад ямар шийдвэр гаргах бэ гэж ярилцаж байгаад хамтын шийдвэр гаргасан байдаг. Үнэн худлыг мэдэхгүй эвлүүлэг ч юм билүү гэж ярьж байгаад Ардчилсан намын дарга Чинболдод өгсөн байдаг. Та нар иргэдийн шударга шүүх гэх манай байгууллагын хүмүүсээс мэдүүлэг авах ёстой байсан. Та нар энэ бичлэгийг үзсэн үү гээд асуухгүй яасан юм бэ?. Би олуулаа хувааж авах гэж байсан юм уу. Ганцаараа тухайн мөнгийг авах гэж байсан юм уу. Би иргэдийн шударга шүүх гэсэн байгууллагаас гарсан шийдвэрийн дагуу Чинболдод өгсөн байдаг. Х.Бад ашигтай нотлох баримтуудыг шалгахгүй. Намайг тухайн мөнгийг юунд зарцуулах гэж байсан тухай бүхийг судалж тогтоох ёстой байсан. Би ганцаараа Эрдэнэчимэгээс 50.000.000 төгрөг аваад хэрэглэх боломжгүй. Х.Бад ашигтай нөхцөл байдлуудыг шалгахгүйгээр энэ хэрэг ирсэн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан өмгөөлөгчтэй мэдүүлэг өгнө заалт болон Х.Бын яриад байгаа удирдах зөвлөлийн гишүүд болох Амарсайхан, Алимаа, Цэндбат гэх хүмүүсээс мэдүүлэг авсан бол энэ бичлэгийг бүгдээрээ үзсэн байна. Энэ бичлэгийг Чинболдод албан ёсоор өгөхөөр болсон нь нотлогдох байсан. Х.Б бол гэмт хэрэг үйлдэх санаа бодол байгаагүй байсан гэх нь нотлогдох байсан. Эрдэнэчимэг болон Чинболд нарын үгэнд итгээд Х.Б нь Эрдэнэчимэгийг сүрдүүлээд 50.000.000 төгрөг авсан гэж үзээд байгаа юм бэ?. Дээрх нөхцөл байдлуудыг яагаад тогтоогоогүй юм бэ?. Би энэ иргэдийн шударга шүүх гэдэг хамт олноороо энэ бичлэгийг үзээд энэ бичлэгийг сонгуулийн үеэр цацаад хэрэггүй гэж үзээд тэрний оронд харин Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад нь өгчихье гээд Сонгинохайрхан дүүргийн засаг дарга нь Ардчилсан намынх нь дарга байсан. Бид энэ асуудлыг ардчилсан намын асуудал гэж бодоод авсан. Тэр ардчилсан намын засаг дарга ухаантай юм нь Эрдэнэчимэг рүүгээ утасдаад хоёулаа Х.Б-ыг дуугүй байлгахгүй бол аймар юм болох гээд байна гэсэн ийм зүйл болсон. Тийм учраас энэ хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцаагаад би шударга шүүх төрийн бус байгууллагын ажилчдыг асуулгах, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар өмгөөлөгчтэй мэдүүлэг өгмөөр байна. Гэрчийн мэдүүлэг өгмөөр байна. Энэ хэрэгт би оролцмоор байна. Би өөрийгөө өмгөөлөх цагаатгах талын нотлох баримтуудаа оруулмаар байна. Цагаатгах талын нотлох баримтуудаар оруулсны дараагаар шүүх хуралдаан дээр би мэтгэлцмээр байна. Шүүх хурал чинь мэтгэлцэх зарчим дээр явагдах ёстой биз дээ. Түүнээс биш нэг талын баримтыг цуглуулж байснаа яллаж болохгүй. Та нар яллаж чадахгүй. Хавтаст хэрэгт авагдсан хохирогч гэх хүний бичлэгийг бид үзсэн байдаг. Хоёр өөр янзаар мэдүүлэг өгсөн байдаг. Х.Б надтай найз гэж яриад байгаа. Би тэр хүнтэй найз байгаагүй. Би улс төрч, Улсын Их Хурлын гишүүн тийм худалч байгаад гайхаж байна. Яагаад өнөөдөр тэр эргэлзээг арилгахгүй байгаа юм бэ?. Миний мэдүүлэг тогтвортой байна. Эрдэнэчимэгийн мэдүүлэг өөр байгаад байна. Яагаад гэвэл би үнэнийг ярьж байгаа болохоор миний мэдүүлэг тогтвортой байгаад байна. Надаас Х.Б мөнгө зээлсэн, Х.Б Уянгаагийн утсыг булаасан. Намайг дарамталсан гэж ярьдаг. Та нар сонор соргог миний яриад байгаа зүйлийг дүгнэх чадвартай хүмүүс биз дээ. Та нар ганцхан үгний зөрүүнээс, ганцхан үсгийн зөрүүнээс үнэнийг тогтоох чадвартай байх ёстой биз дээ. Гэтэл илэрхий Х.Б тэр хүнийг сүрдүүлээгүй байхад чи л энэ хүнийг сүрдүүлсэн байж магадгүй гэж үзээд чи дахиад их хурлын гишүүнтэй заргалдаарай гээд ингээд байгаа юм уу. Ноёнтой заргалдвал толгойгүй. Нохойтой заргалдвал юугүй гэгчээр ингээд байгаа юм уу. Та нар намайг хашраах гээд байгаа юм уу. Би Монгол улсын хуулийг дээдлэн хүндэтгэдэг Монгол Улсын үлгэр жишээ иргэн. Би энд орж ирчхээд бодит үнэнийг тогтоож чадахгүй байгаа прокурор, шүүгч, цагдаа байгаад харамсаж байна. Би эцэст хэлэхэд дээрэлхүүлж чадахгүй. Би эрүүгийн эрх зүйч би гүйцэтгэх ажил эрхэлж байсан хүн шүү. Би ул мөр үлдээхгүйгээр гэмт хэрэг үйлдэхийг мэднэ. Би хүнээс мөнгө авахдаа дансаа өгөөд ул мөр үлдээгээд явна гэж байхгүй. Та нарыг юмны учир гогцоог уран сэцэн ухаанаар тайлалдаа. Яагаад өнөөдөр хохирогч гэдэг хүн худлаа яриад яваа юм бэ. Улсын Их Хуралд нэр дэвшиж байгаа хүн хүнд мөнгө зээлж болохгүй гэсэн хууль хаана байгаа юм бэ?. Улсын Их Хурлын Сонгуульд нэр дэвшиж байгаа хүн хүнээс хууль бус мөнгө авч болдоггүй л болохоос хүссэн үедээ мөнгөө өгч, хүссэн хүн рүүгээ гүйлгээ хийж болно. Илэрхий худлаа тайлбар тавьж байна. Худалч хүн нэг ярьсан зүйлээ хамгаалахын тулд дамжаад дамжаад худлаа яриад явдаг. Худалч хүний зан чанар тийм байдаг. Энэ хэргийг шалгах явцад хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, шүүгч тухайн хохирогч болон шүүгдэгчийн хувийн зан байдлыг тодорхойлсон уу?. Та нар Х.Б гэдэг хүний хувийн зан байдлыг тодорхойлсон уу. Би ялагддаг. Би шүүгч прокуроруудыг илчилдэг учраас хэлмэгдээд яваад байна. Илтэд гэмт хэргийн шинжгүй, ийм хэргийг өнөөдөр хэрэг үүсгэсэн нэртэйгээр миний эрх эрх чөлөө болон миний нэр төрд халдсан. Би өнөөдөр өөр цаг үед амьдарч байна. Манай хүүхдүүдэд танай аав чинь хаана байна. Гэмт хэрэгтэн гэж хэлсэн байсан. Би хэрвээ 1937 онд байсан бол буудуулчихсан байх байсан. Намайг шүүх хуралдаа ирсэн байхад иргээгүй гээд цагдан хорих шийдвэр гаргадаг. Ямар нэгэн шийдвэргүйгээр хорих хугацаагаа сунагдаг. Тогтоол нь ирээгүй байхад хорих хугацаагаа сунгадаг. Наад хавтаст хэрэг дотор та нарын хууль зөрчсөн маш олон зүйл байгаа. Та нар хэлмэгдүүлэлтээ больцгооё гэж хэлмээр байна. Та нар дээр ч гэсэн ирнэ шүү. Өнөөдөр Ерөнхийлөгч ч нь тэр, Ерөнхий сайд нь ч тэр, шүүгч нар нь тэр хэлмэгдлээ гээд явж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа зөрчигдсөн цагаас эхлэн тухайн ажиллагаануудыг хүчингүй болгуулах шаардлагатай байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүх, прокурор мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль бусад хуулийг чанд сахина гэж заасан байдаг. Мөн хуулийн 1.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж байгаа этгээд энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчвөл түүний гаргасан шийдвэрийг энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу хүчингүйд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ гэж заасан байдаг. Тэгэхээр Х.Б гэдэг хүн өмгөөлөгчтэй гэрчийн мэдүүлэг өгөхийг хүсэж байна. Миний өмгөөлөгч нар хэнээс ч илүү намайг өмгөөлдөг байхыг хүсэж байна. Би тийм л зүйлийг хүсэж байна. Хуульч хүн тийм л байх ёстой. Энэ хэрэгтэй холбоотой гэрчийн мэдүүлгийг хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс өмнө авах ёстой юм уу?. Би ойлгохгүй байгаад байна. Наад дунд чинь сэжигтнээр дуудагдсан хүнийг яллагдагчаар татна гэсэн зүйл байсан. Сэжигтэнтэй холбоотой заалт байгаа. Хуульд сэжигтнээр дуудаад, яллагдагчаар татна гэсэн зохицуулалт байгаа юу. Сэжигтэн гэдэг үг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд байгаа юу?. Тэгвэл намайг нэг ч удаа сэжигтнээр дуудаагүй. Гэрчийн мэдүүлэг өгөөд дараагийн эрүүгийн хэрэг үүсгээд яллагдагчаар татах уу, татахгүй байх ёстой юу гэдгээ шийдэх ёстой байсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаануудыг зөрчигдсөн цагаас эхлэн хүчингүй болгуулах саналтай байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлд зааснаар шүүх, прокурор, мөрдөгч нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль бусад хуулийг чанд сахина гэж заасан байдаг. Би өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцохыг хүсэж байна. Өмгөөлөгчтэй гэрчийн мэдүүлэг өгөхийг хүсэж байна. Өмгөөлөгч нар минь Х.Б гэдэг хүнийг надаас илүү өмгөөлж хамгаалдаг байхыг би хүсэж байна. Би хэний ч өмнө ийм асуудал тулгарвал хэний ч өмнө айхгүй үгээ хэлээд явж чадна. Хуульч хүн ийм байх ёстой. Энэ хэрэгтэй холбоотой хэрэг бүртгэлийн хэрэг нээсний дараа авах ёстой юм уу. Наад хэрэг дотор чинь яллагдагчийг сэжигтнээр дуудсан хүнийг яллагдагч гэнэ гэх нэг заалт байгаа. Намайг сэжигтэнтэй холбогдуулан нэг ч удаа дуудаагүй байгаа. Хууль нь дээр сэжигтнээр дуудаад, яллагдагчаар татна гэсэн зохицуулалт байгаа юу. Тэгвэл намайг нэг ч удаа сэжигтнээр дуудаагүй. Гэрчийн мэдүүлэг аваад эрүүгийн хэрэг үүсгэх үү үүсгэхгүй юу, яллагдагчаар татах ёстой юу гэхийг шийдэх ёстой байсан. Би Анарчулуун болон Очбадрах хоёрын хийх ёстой ажлыг яриад байна. Х.Б-ыг гэрчийн мэдүүлгийг өмгөөлөгчтэй аваад Амарсайхан, Алимаа гэх хүмүүсээс мэдүүлэг авсан байсан бол би өнөөдөр хавтаст хэрэг дээрээс өөрийгөө хамгаалах нотлох баримтуудыг шинжлэн судлах байсан. Чинболд, Уянга, Эрдэнэчимэг, Алтаншагай нарын ашиг сонирхлын нэгдэл бүхий хүмүүсийн мэдүүлгээр намайг яллаж байна. Хуульд зааснаар нэг талыг барьж яллаж болохгүй. Өнөөдөр би өөрийгөө хамгаалах ямар ч боломжгүй нотлох баримт байна. Нэг талыг барьсан үйл ажиллагаа явуулж болохгүй. Яллах болон цагаатгах талын нотлох баримтыг бүгдийг нь цуглуулах ёстой. Та нарын үйл ажиллагаа чинь хууль гэж байхгүй дураараа аашилж байгаа үйл ажиллагаа байна. Энэ муу Х.Быг хэдэн ч удаа дуудсан ч яах бэ гэж бодоод байх шиг байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлд зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх. Монгол Улсын Үндсэн хуулийн 1.2 дахь хэсэгт зааснаар төрийн үйл ажиллагааны зарчмын талаар заасан байдаг. Та нар хууль дээдлээч дээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар Би өмгөөлөгчтэй мэдүүлэг өгмөөр байна. Хэрвээ би өмгөөлөгчтэй мэдүүлэг өгсөн бол өөрийгөө цагаатгах талын нотлох баримтуудыг бүрдүүлж авах байсан. Эсвэл би өөрийгөө буруутгах байсан. Хэрэг хийсэн, хийгээгүй гэх нотлох баримтуудаа хавтаст хэргээс цуглуулах ёстой гэж үзэж байна. Би хэрэг хийгээгүй учраас хэрэг хийгээгүй нотлох баримтуудаа хавтаст хэргээс цуглуулах ёстой байсан. Хавтаст хэргийн нотлох баримтууд гэрчийн мэдүүлгээр эхэлж байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1 дүгээр зүйлийн 9 дахь хэсэгт зааснаар өмгөөлөгчтэй хийх ажиллагаанд мөрдөгч, прокурор шүүх энэ хуульд заасан өмгөөлөгч оролцвол зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хаана, хэзээ явагдах тухайд өмгөөлөгчид боломжит хугацаанд мэдэгдэнэ. Та хавтаст хэргээ хараарай. Маргааш нь яллагдагчаар татаад явсан байдаг. Маргааш нь надад хэлэхдээ чамайг яллагдагчаар татна гэж хэлсэн байдаг. Шүүгч танаас хүсэх хүсэлт байна. Х.Баттулга гэх хүн Ерөнхийлөгч байхаа больсон. Өршөөл үзүүлэх тухай хууль гарсан юм шиг байна лээ. Хууль гэж байдаг бол маш олон үндэслэлээр хэрэгсэхгүй болох боломжтой байсан. Би ямар нэгэн байдлаар гэмт хэрэг үйлдчихээд ял завших гээд бүлтгэнээд зогсож байхгүй. Би өнөөдөр энэ хэргийн талаар нэг ч удаа ярилцлага өгч байгаагүй. Би Мөнх-Эрдэнэ байтугай лайв хийж чадна. Би ийм үйлдэл гаргаж байгаа нь энэ дотор ажиллаж байгаа хүмүүсийг хүндэлж байгаа учраас тийм үйлдэл гаргахгүй байгаа. Тогоон дотроо учраа олох нь хэрэгтэй гэж үзэж байна. Шүүх, прокурор, цагдаагийн байгууллагын нэр хүнд унаад байгаа энэ цаг үед би санаа зовж байгаа судлаач хүний хувьд хэрвээ нөлөө байдаг бол түүнийг болиоч гэж хэлмээр байна. Би насан туршдаа Х.Б шантаач хүн байсан гэж дуудуулахыг хүсэхгүй байна. Шүүх хурлын танхим ариун дагшин газар байгаасай гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх эрхээр хангаж өгнө. Мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. Хэргийг прокурорт буцааж өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх боломжоор хангаж өгнө үү…” гэв.

Шүүгдэгч эцсийн үгэндээ: “…Жүжиг тоглохоо больчих, аль болох урт хугацаагаар яллачих, эцсээ хүртэл тэмцэнэ, нэг талын нотлох баримтаар шийдлээ…” гэсэн болно.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Х.Б нь 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Говь” ХХК-ний гадаах авто зогсоолд Л.Эрдэнэчимэгээс 200,000,000 төгрөг өгөхийг шаардаж, түүний эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлж улмаар 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр өөрийн эзэмшлийн “Хаан” банкин дахь 5014306958 дугаартай дансаар 50.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан  гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Дээрх үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд

Х.Б-ын эзэмшлийн “Хаан” банкин дахь 5014306958 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-ийн 35-р хуудас/,

Хаан банкны 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 29/4354 дугаартай албан бичиг /1-р хх-ийн 38-р хуудас/,

Хохирогч Л.Эрдэнэчимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн удаа дараагийн мэдүүлгүүд “…2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн засаг дарга асан Чинболд над руу залгаад “Х.Бад таны бичлэг байна, уулзахгүй бол болохгүй юм шиг байна” гэж хэлсэн. Тэгээд би Х.Бын утасны дугаарыг аваад залгаж, энэ өдрөө уулзахад надад миний төрийн ордонд тамхи татаж байгаа бичлэгийг утсан дээрээсээ үзүүлж, 200 сая төгрөг өгвөл бичлэгийг олон нийтэд ил болгож тараахгүй гэж хэлсэн…Би 200 сая төгрөг өгч чадахгүй, Уянга гишүүний гар утсаараа хийсэн бичлэг байна, Уянга гишүүнтэй 3-уулаа учраа олно гэж хэлээд явуулсан…үүнээс хойш хэд хоногийн дараа Чинболд над руу яриад “Х.Б нь сонгуулийн сурталчилгаанд мөнгө дутаад байна, 50 сая төгрөг өгчихвөл бичлэгийг чинь олон нийтэд тараахгүй” гэж дамжуулж байна гэхээр нь би 200 сая гэж байснаа 50 сая гэж багассан байхаар нь нэр хүндээ унахаас айж, 50 сая төгрөг өгөхийг зөвшөөрсөн…би Чинболдоос Х.Б-ын утасны дугаарыг аваад Х.Б руу ярьж Хан-Уул дүүргийн Говь үйлдвэрийн урд талын машины зогсоол дээр Х.Б-тай уулзсан…Х.Б-ыг дансны дугаараа явуулчих гэж хэл гэсэн. Удалгүй Х.Б-ын утасны дугаараас над руу дансны дугаар илгээсэн. Ирсэн данс руу 50 сая төгрөг шилжүүлж өгсөн. …Мөнгө шилжүүлэх үедээ мессежээр дансыг нь авч харилцсан. …мөнгө шилжүүлэхдээ гүйлгээний утга дээрээ зээл нэрээр хийсэн. …Учир нь сонгуульд нэр дэвшигч нь хэн нэгэн хүн рүү мөнгө болон эд зүйл өгөхийг хуулиар хориглосон байсан учраас зээл нэрээр шилжүүлсэн юм. …Х.Б нь надаас 200 сая төгрөгийг л шаардсан. …Х.Б нь намайг сүрдүүлж авсан 50 сая төгрөгөө буцаагаад шилжүүлж өгсөн…” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 53-55, 56-59, 157-159, 202-204-р хуудас/,

“…Сонгуульд нэр дэвшиж байгаа учраас 50 сая төгрөг өгчих юм бол өөртэй чинь холбоотой бичлэгийг устгахад бэлэн байна гээд надаас 50 сая төгрөг авсан юм…” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 204-р хуудас/,

Гэрч Т.Алтаншагайгийн “…2016 оны 4-5 дугаар сард шиг санаж байна. Ийгл телевизийн Иргэний мэдээнд гэж хаягласан дугтуйтай зүйл ирсэн, дугтуйг задлахад флаш байсан. …Бичлэгийг үзээд би Х.Бад утсаар “Л.Эрдэнэчимэгийн бичлэг ирсэн” талаар хэлэхэд Х.Б нь өөдөөс наадах чинь Л.Эрдэнэчимэгийн согтуу архи тамхи хэрэглэсэн бичлэг байна уу” гэхээр нь тийм ээ гэхэд тэр “надад бас наад бичлэг чинь ирсэн байна, чи хүрээд ирээ. утсаар ярьж болохгүй байна” гэж хэлсэн…Би бичлэгийг Х.Баас өөр хэн нэгэнд хэлээгүй. Х.Бад өөрт нь уг бичлэг байгаа гэж хэлсэн болохоор Х.Бад бичлэгийг ч үзүүлээгүй. Хэвлэлийн бага хурал дээр Х.Б өөрт байсан бичлэгээ гаргаж үзүүлсэн. Энэ бичлэг нь надад ирсэн бичлэгтэй яг л адилхан бичлэг байсан. …Х.Б нь Тэнгис кино театрын хойд талын Хаан банкнаас Эрдэнэчимэгээс шилжүүлсэн 50 сая төгрөгийг очиж авсан, энэ үед би хамт явсан. …Х.Б нь “Эрдэнэчимэг миний данс руу 50 сая төгрөг шилжүүлсэн” гэж л хэлсэн. Чухам тэр 2 уулзсан юм уу, утсаар ярьсан юм уу мэдэхгүй, нарийн зүйлийг би тодруулж асуугаагүй…Миний бодлоор надад бичлэг ирэхээс өмнө Х.Бад бичлэг ирсэн байна гэж ойлгосон. Надад бичлэг ирсэн өдөр Х.Б-тай уулзсан. Уулзсанаас хойш нэг их удаагүй хэвлэлийн бага хурал хийсэн…” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 64-65-р хуудас/,

Эрүүгийн 201625030345 дугаартай хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 103-104, 108-125-р хуудас/,

Гэрч М.Чинболдын: “…Х.Б над руу сонгуулийн сурталчилгааны үеэр залгаад уулзах чухал ажил байна гэсэн тэр үед би очиж чадахгүй тийм чухал ажил байгаа юм бол чи өөрөө ирж уулз гэсэн тэгтэл манай штабын ойролцоо уулзъя гэж залгаад байхаар нь очоод уулзтал надад ийм бичлэг байна гээд тухайн бичлэгийг үзүүлсэн юм. Х.Б би өөрөө УИХ-н сонгуульд нэр дэвшиж байна мөнгөний хэрэг байна аа. Энийг Эрдэнэчимэг гишүүнд хэлж өгөөд хэдэн төгрөг болгох боломж байна уу гэсэн тэгэхээр нь би наад асуудалд чинь би оролцохгүй та нар өөрсдөө учраа олоо. Ноцтой бичлэг байна аа хүний нэр төрд ингэж халдаж болохгүй өөрсдөө учраа ол гэсэн юм. Би тэгээд Эрдэнэчимэг гишүүн рүү залгаад ийм бичлэг Х.Б аваад явж байна гэсэн тэгтэл Эрдэнэчимэг гишүүн тэр бичлэгийн талаар ямар ч мэдээлэлгүй ямар сонин юм, ямар бичлэг юм, юу гэсэн бичлэг байна гэж байсан. Тэгээд би ямар ч байсан маш ноцтой сонгуульд нөлөөлөхөөр бичлэг байна. Х.Б-тай ярьж энэ асуудлаа зохицуулаа гэсэн тэгтэл Эрдэнэчимэг чи уулзсанаараа хэлээд өгөөч гэхээр нь би ийм юманд оролцохгүй ноцтой бичлэг байна өөрсдөө учраа ол гэж хэлсэн…” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 206-р хуудас/,

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэл /5-р хх-ийн 87 дугаар хуудас/,

Хохирогч Л.Эрдэнэчимэгийн гаргасан гомдол /1-р хх-ийн 7 дугаар хуудас/,

шүүгдэгч урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /1хх 25/, иргэний үнэмлэхийн лавлагаа /3хх 35/, тээврийн хэрэгслийн лавлагаа /1хх 30/ зэрэг баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нь “  “Говь” ХХК-ний гадаах авто зогсоолд Л.Эрдэнэчимэгээс 200,000,000 төгрөг эд хөрөнгө шилжүүлэн өгөхийг шаардаж, эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болох баримт мэдээлэл тараахаар сүрдүүлсэн, 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр өөрийн эзэмшлийн “Хаан” банкин дахь 5014306958 дугаартай дансаар 50,000,000 төгрөгийг шилжүүлэн авсан зэрэг үйл баримтуудыг нотолж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Х.Б-ыг бусдыг эд хөрөнгө шилжүүлэн өгөхийг шаардаж, эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болох баримт мэдээлэл тараахаар сүрдүүлсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд ирүүлжээ.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, нэмж шалгах зүйлгүй, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

 Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 Гэмт хэрэг нь заавал байх үндсэн шинж буюу объектив, субъектив шинжийг агуулсан байхыг шаардах ба аль нэг шинж тогтоогдохгүй бол гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй болно.

Эрх зүйн онолд гэмт хэргийн хэлбэрийн болон материаллаг шинжийг ангилсан бөгөөд хэлбэрийн шинжтэй гэмт хэргийн хувьд хуулийн диспозиц буюу тодорхойлох хэсэгт заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг хийснээр төгссөн байхыг шаардах ба хор уршиг учирсан байхыг шаардахгүй. Харин материаллаг шинжтэй гэмт хэргийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд заасан хохирол, хор уршиг заавал учирсан байхыг шаардана.

Шүүгдэгч Х.Б-ад холбогдуулан Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ба шүүгдэгчийг яллаж буй гэмт хэргийн зүйлчлэл нь шинжийн хувьд хор уршиг учирсан байхыг шаардахгүй хэлбэрийн шинжтэй, бусдын эд хөрөнгө, эдийн, эдийн бус хөрөнгийн эрхийг шаардсанаар төгсдөг гэмт хэрэг юм.

Шүүгдэгч Х.Б нь 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Говь” ХХК гадаах авто зогсоолд хохирогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь сөрөг үр дагавар бий болохуйц баримт, мэдээлэл түүний эзэмшилд орсныг ашиглаж, хохирогч  200 000 000 төгрөг өгөхийг шаардаж,  уг мэдээллийг олон нийтийн сүлжээгээр тараахаар сүрдүүлж, 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хохирогчоос 50 000 000 төгрөгийг өөрийн  Хаан банкин дахь дансаар шилжүүлэн авсан энэ үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан ба хэргийн зүйчлэл тохирсон байна.

Шүүгдэгч Х.Б  нь хохирогч Л.Эрдэнэчимэгээс эд хөрөнгө шаардсан гэдгээ хүлээн зөвшөөрөөгүй ба хохирогчоос эд хөрөнгө шаардаагүй гэдгээ нотолж чадаагүй, хэрэгт хохирогч Л.Эрдэнэчимэгээс 200 000 000 төгрөг өгөхийг шаардаж түүний эрх, хууль ёсны ашиг сонирхолд ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт мэдээлэл тараахаар сүрдүүлсэн гэх үйл баримтыг үгүйсгэсэн нотлох баримт хэрэгт авагдаагүй болохыг дурдаж байна.

Шүүгдэгч Х.Б-ын гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирогч Л.Эрдэнэчимэгийн хуулиар хамгаалагдсан эрхэнд халдсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Х.Б-ын үйлдсэн гэмт хэрэг нь хавтас хэрэгт авагдсан бичгийн баримтуудад үндэслэн шүүх дүгнэлт хийхэд түүний үйлдэл нь 2016 оны 6 дүгээр сарын 13-ны өдөр хийгдсэн байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасныг баримтлах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Прокуророос шүүгдэгч Х.Б-ын үйлдсэн гэмт хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож ирүүлсэн нь зөв бөгөөд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 149 дүгээр зүйлийн 149.2 дахь хэсэгт заасан их хэмжээний эд хөрөнгө авахаар далайлган сүрдүүлсэн бол “…эд хөрөнгө хураах буюу хураахгүйгээр гурваас дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх…” зохицуулалттай, харин 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хүндрүүлэх бүрэлдэхүүнгүй бөгөөд …арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх  хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ…гэсэн нь хөнгөрүүлсэн хуулийг хэрэглэхээр шийдвэрлэв.

 Өөрөөр хэлбэл 2015 оны Эрүүгийн хуулийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт торгох ялын төрөл нэмэгдсэн болон нэмэгдэл ял байхгүй болсон, түүнчлэн хорих ялын доод хэмжээ 2 жилээс эхэлж байх тул гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн байна гэж дүгнэв.

Мөн шүүгдэгч Х.Б-ын үйлдсэн гэмт хэрэг буюу “Говь” ХХК-ний гадаах авто зогсоолд Л.Эрдэнэчимэгээс 200,000,000 төгрөг эд хөрөнгө шилжүүлэн өгөхийг шаардаж, эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болох баримт мэдээлэл тараахаар сүрдүүлсэн, 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр өөрийн эзэмшлийн “Хаан” банкин дахь 5014306958 дугаартай дансаар 50,000,000 төгрөгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг нь 2016 оны 06 сарын 13-ний өдөр Хаан банкны дансаар мөнгө шилжүүлсэн авсан бөгөөд уг хэрэгт  Х.Быг /3 хх-189-р хуудас/  2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журмыг тогтоосон зохицуулалт нь хэдийгээр материаллаг хуульд тусгагдсан боловч зохицуулж байгаа харилцааны мөн чанар, агуулгын хувьд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны буюу процессын шинжийг илэрхийлдэг тул хөөн хэлэлцэх хугацааг яллагдагчаар татах хүртэл тоолохоор тогтоосон хуулийг баримтлах нь зүйтэй байна.

Мөн шүүх хуралдааныг 2020.04.24, 2020.05.08, 2020.05.22, 2020.05.29, 2020.06.17, 2020.06.23, 2020.07.03-ны өдөр тус тус хойшлуулж, уг хугацаанд шүүгдэгч нь эмнэлэгт хэвтэх, өмгөөлөгч авах, өмгөөлөгч шинээр авах, хэргийн материалтай танилцах, цагдан хорих байрнаас ирэхгүй байх, мөн шүүх хуралдааныг дахин товлож, шүүх хуралдаан нийт 13 удаа хойшилж  шүүгдэгч нь өмгөөлөгч шинээр авах, хэргийн материалтай танилцах, хурал давхацсан, прокурор, шүүгч, нийт шүүгчээс татгалзах зэрэг шалтгаанаар шүүх хуралдаан удаа дараа хойшлогдсон байна.

Шүүгдэгч Х.Б нь энэ хэрэгт Ю.Батболд, П.Гансүх өмгөөлөгчийг сонгон авч үйлчлүүлсэн боловч П.Гансүх өмгөөлөгчөөс татгалзсан, мөн 2022 оны 02 дугаар сарын 09-нд болсон шүүх хуралдаанд өмгөөлөгч Ю.Батболдоос шүүгдэгч нь шүүх хуралдаан дээр мөн татгалзсан болно.

Уг хуралдааныг шүүгдэгч өмгөөлүүлэх эрхээр нь хангах үүднээс

Шүүгдэгч Х.Б нь яллах дүгнэлтээ гардаж аваагүй, хэргийн материалтай танилцаагүй гэх гомдлыг шүүхэд мэдүүлэг, тайлбар өгөхдөө гаргаж байсан тул шүүх энэ талаар тайлбарлах нь зүйтэй байна.

Уг эрүүгийн 1902001660055 тоот хэрэгт шүүгдэгч Х.Б нь Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдсэн хэрэгт яллах дүгнэлтээ гардаж аваагүй бөгөөд  яллах дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан арга, хэлбэрээр яллах дүгнэлтийг гардуулах ажиллагаа хийгдсэн боловч “Х.Б нь яллах дүгнэлтийг гардаж авахаас татгалзсан тухай тэмдэглэл /3хх-129 хуудас/”, мөн хэргийн материалтай танилцуулаагүй гэх боловч түүнд хэргийн материал танилцуулах /3 хх-106 хуудас/ ажиллагааг хуульд заасан арга хэлбэрээр танилцуулан, тэмдэглэл, дүрс бичлэгээр баталгаажуулсан байх тул шүүгдэгчид   хэргийн материалтай танилцуулаагүй, яллах дүгнэлт гардаж аваагүй тухай гомдол, хүсэлтийг шүүх хангах үндэслэлгүй, түүнийг эрхээ эдлэх бүх талын боломжийг олгосон боловч сонголтоо өөрөө хийсэн гэж дүгнэнэ.

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг 2020 оны 04 дүгээр сарын 24-нд хийж, хэргийг 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр эцэслэн хянан шийдвэрлэсэн хугацаа хүртэл нийт 19 удаа шүүх хуралдаан явагдаж, шүүгдэгчийн эрх ашгаас болж өмгөөлөгч ирээгүй, шүүгчээс татгалзах, өмгөөлөгчөөс татгалзах, дахин өмгөөлөгч авах, хэргийн материалтай танилцах, өмгөөлөгч хурал давхацсан зэргээр нийт 1 жил 10 сарын хугацаанд хэрэг шүүхийн шатанд ажиллагаа явуулсан нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон үндсэн хугацаанаас хэтэрч, хэрэг удааширсан, мөн 1966 оны Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын Арвандөрөв дүгээр зүйлийн 2(b) хэсэгт заасан шүүгдэгч  өмгөөлүүлэх эрхээр хангагдахад хүрэлцэхүйц хугацаа авах, мөн зүйлийн 3(c) заасан …зохистой хугацаанд шүүлгэх…эрхийг  хангасан гэж шүүх үзсэн болно.

Өөрөөр хэлбэл шүүх өмгөөлөгч авах, солих, хэргийн материалтай танилцах, өмгөөлүүлэх эрхээр хангагдахад хүрэлцэхүйц хугацаагаар хангасаар байтал сонгон авсан өмгөөлөгчөөсөө татгалзах, шинээр солих, прокурор, шүүгчээс, нийт шүүгчээс удаа дараа татгалзах зэргээр зориуд хууль зүйн туслалцаа авалгүй шүүх хуралдаанд өмгөөлөгчөөсөө татгалзсан зэрэг хүсэлт гаргаж байгаа нь дан ганц шүүх хуралдааныг явуулахгүй байх санаа, зорилгыг агуулж байна гэж үзэхээр байна.

Хэдийгээр шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрхээ шүүхийн хэлэлцүүлэг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бүрэн эдлэх учиртай боловч энэ нь хэтэрч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчсөн үйл ажиллагаа болж хувирахаас сэргийлж оролцогчийн эрх, үүргийн тэнцвэрт харьцааг хадгалж аль нэг оролцогчдод давуу эрх олгохгүй байхыг, хууль шүүхийн өмнө бүгд эрх тэгш байх зарчмыг үндэслэн  шийдвэрлэсэн болно.

Энэ хэргийн шүүгдэгч өөрийн эрхийн зарим хэсгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг буюу шүүн таслах ажиллагааг саатуулах, мухардалд оруулах зорилгоор ашиглаж буй тухайн тохиолдолд шүүгдэгч шүүн таслах ажиллагаанд эдлэх наад захын эрхийг ханган нэг талаас шүүгдэгчийн  эрх, хууль ёсны ашиг сонирхол, нөгөө талаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилт, зарчимд тусгалаа олсон олон нийтийн эрх ашиг сонирхлын тэнцвэртэй байдлыг хангаж, шүүн таслах ажиллагааны эрх ашигт нийцүүлэн шүүх шүүгдэгчийн дурдсан хүсэлтийг хүлээн авахаас татгалзан, хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “…энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэл нь хоёр ба түүнээс дээш удаа давтагдаж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатай саад учруулах нөхцөл байдал болж байвал шүүх хуралдааныг хойшлуулахгүй байж болно…” гэж зааснаар шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан болно.

Мөн дээр дурдсан нөхцөл байдлыг харгалзан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эрх ашиг сонирхолд нийцүүлэн хууль зүйн дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй шүүгдэгч Х.Б-ыг МУ-ын Үндсэн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх боломж олгон шүүх хуралдааныг явуулж шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч нь шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцож санал, дүгнэлтээ гаргаж шүүх хуралдаанд оролцсон бөгөөд шүүх хуралдааны эхэнд шүүгдэгчид шүүх хуралдааны дэг танилцуулан, шүүхийн хэлэлцүүлгийг явуулсан боловч шүүгдэгч нь шүүх хуралдаан даргалагчийн шийдвэр, дэг сахиулагчийн тавьсан шаардлагыг биелүүлээгүй хэл амаар доромжлох, гүтгэх, шүүх хуралдаанд хэрэгт ач холбогдолгүй, хамааралгүй зүйл ярих зэргээр удаа дараа тавьсан шаардлагыг биелүүлээгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдааны танхимаас гаргаж, шүүхийн шийдвэр уншин сонсгоход шүүгдэгч Х.Б-ыг байлцуулан шийдвэрлэсэн болно.

Иймд шүүгдэгч Х.Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг авахаар эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн зорилтод нийцүүлэн нийгмээс тусгаарлахгүйгээр хүмүүжүүлэх, нийгэмшүүлэх боломжтой гэж дүгнэн хуульд заасан торгох ял шийтгэв.

Улсын яллагч шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар 3 жил хугацаагаар нээлттэй хорих байгууллагад ял оногдуулах санал гаргасан болно.

Шүүх, шүүгдэгч Х.Б-ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, нийгмийн аюулын шинж, шүүгдэгчийн хувийн байдал болон улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх санал “гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, “эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 15.000 /арван таван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 /арван таван сая/ төгрөгийн торгох ял оногдуулах шийтгэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Х.Б-ын 2020 оны 03 дугаар сарын 27-ноос 2020 оны 04 дүгээр сарын 24-н хүртэл, 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 24-нийг хүртэл нийт 65 хоног цагдан хоригдсон хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож 15.000*65=975.000 төгрөгийг эдлэх ялаас хасаж, шүүгдэгч Х.Б-ын нийт биечлэн эдлэх торгох ялыг 15.000.000-975.000=14.025.000 төгрөгөөр тогтоов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-ад оногдуулсан торгох ялыг түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 01 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулав.

Бусад асуудлын талаар:

Шүүгдэгч Х.Б нь энэ хэрэгт бусдад төлөх хохирол төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 4 бичлэг бүхий 1 сиди, мөн шүүгдэгчээс мэдүүлэг авах, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолыг танилцуулах, хэргийн материал танилцуулах явцыг дүрс бичлэгээр бэхжүүлж хуулбарласан цагаан өнгийн сиди 4 ширхэг, мөн хэрэгт хавсаргуулахаар ирүүлсэн 2 ширхэг сиди, ширхэг улаан өнгийн флаш дискийг тус тус хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч овогт Х.Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг авахаар эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-ад 15.000 /арван таван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 /арван таван сая/ төгрөгийн торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Х.Б-ын нийт 65 хоног цагдан хоригдсон хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож 975.000 төгрөгийг эдлэх ялаас хасаж, шүүгдэгч Х.Б-ын нийт биечлэн эдлэх торгох ялыг 14.025.000 төгрөгөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-ад оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 01 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

6. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, хохирол төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасны дагуу энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 4 бичлэг бүхий 1 сиди, мөн шүүгдэгчээс мэдүүлэг авах, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолыг танилцуулах, хэргийн материал танилцуулах явцыг дүрс бичлэгээр бэхжүүлж хуулбарласан цагаан өнгийн сиди 4 ширхэг, мөн хэрэгт хавсаргуулахаар ирүүлсэн 2 ширхэг сиди, ширхэг улаан өнгийн флаш дискийг тус тус хэрэгт хавсарган үлдээсүгэй.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

9. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Б-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.РЕНЧЕНХОРОЛ

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *