Б.Энхбаяр: Нүүрсний хулгайг шалгах Түр хороо гэрчүүдийн нэрийг зарлана, дуудна
Хууль зүй, дотоод хэргийн сайд, нүүрсний хулгайн хэргийг хянан шалгах УИХ-ын Түр хорооны дарга Б.Энхбаяр өөрийн цахим хуудаст ингэж бичжээ. Тэрбээр “УИХ-ын “Нүүрсний хулгай”-г хянан шалгах Түр хороо УИХ-ын Хяналт шалгалтын тухай хуульд заасны дагуу энэ сарын 27-ны өдөр хуралдаж нүүрсний хэргийг хянан шалгах нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын товыг зарлаж, холбогдох гэрчийн нэрийг зарлаж дуудна. Хуульд зааснаар сонсголоос 7 хоногийн өмнө Түр хороо товыг тогтоож, гэрчийг дуудах зохицуулалттай. Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг энэ оны 12-р сарын 4-8, 16-22-ны өдрүүдэд хоёр үе шаттайгаар зохион байгуулахаар урьдчилсан байдлаар төлөвлөөд байна” гэжээ. Гацаанд ороод байсан сонсгол ийн хөдөлж, нүүрсний хулгай олон нийтэд ил болох нь ээ.