Х.Ганхуяг: Баянгол дүүрэгт хийгдсэн боловсролын салбарын хөрөнгө оруулалт 2020 онтой харьцуулахад 6,5 дахин нэмэгдсэн

0

2020 оны УИХ-ын сонгуулиар Баянгол дүүргээс 50 мянга гаруй иргэний саналыг авч улсад хоёроор гарч байсан УИХ-ын гишүүн Х.Ганхуяг өнгөрсөн гурван жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлаа танилцуулж, иргэдтэйгээ уулзсан байна. Тэрбээр ажлын тайлангаа танилцуулсан гол зорилго нь анх гишүүн болохдоо өгч байсан амлалтаа эргэн сануулж, өнгөрсөн гурван жилийн хугацаанд ямар ажил хийснээ онцолжээ.

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг 2020 онд Баянгол дүүрэг сургууль цэцэрлэгийн хүртээмжээр нийслэлийн 9 дүүргээс 8 дугаар байрт сүүл мушгин эрэмблэгдэж байсан. Мөн эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалт 120 сая төгрөг байсан нь 200 мянга гаруй оршин суугчтай том дүүрэгт маш хангалтгүй үзүүлэлт гэдгийг өөрийн цахим хуудаснаа онцолсон байна.

Түүнчлэн гурван жилийн өмнө Баянгол дүүргийн 11 хороо огт сургуульгүй, 13 хороо цэцэрлэггүй байжээ. Тиймээс УИХ-ын гишүүн Х.Ганхуягийн хувьд иргэдэд чанартай хүртээмжтэй боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг хүргэхийг зорьж, орлоготой өрхийг бий болгохын тулд эрх зүйн зохицуулалт хийж ажиллана хэмээн амалж, тус амлалтдаа хүрч хүртээмжийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарсан байна.

Боловсролын салбарт хийгдсэн хөрөнгө оруулалтын ажлуудыг танилцуулвал,

  • 60 жилийн хугацаанд нэг ч удаа их засвар хийгдээгүй 28-р сургуулийн барилгыг буулган шинээр барьж байна
  • 15 жилийн дараа “Алтай хотхон”-д бага сургуулийн асуудал шийдэгдлээ
  • Зориулалтын бус байранд хичээллэж байсан 93-р сургуулийн барилгыг буулган шинээр барьж байна
  • Сэтгэмж сургуулийн өргөтгөлийн барилгыг ашиглалтад орууллаа
  • Улсын сургууль, цэцэрлэггүй 23-р хороонд 4 блок бүхий “цогцолбор” барилгын ажил үргэлжилж байна
  • 10-р хороонд сургууль, цэцэрлэгийн цогцолбор барьж явц 60 гаруй хувтай үргэлжилж байна.
  • Санхүүжилтгүй олон жил гацсан “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн өргөтгөлийг ашиглалтад орууллаа
  • 19-р сургуулийн шинэ барилгын нэмэлт санхүүжилтүүдийг шийдвэрлэн ажиллаа
  • 24-р хороонд байрлах 300 ортой цэцэрлэгийн барилгыг улсад худалдан авлаа 47-р сургуулийн өргөтгөлийн барилга
  • 13-р цэцэрлэгийн шинэ барилга
  • 34-р цэцэрлэгийн шинэ барилга
  • 66-р цэцэрлэгийн барилгын өргөтгөлд шаардлагатай санхүүжилтүүдийг шийдвэрлээд байна.

Мөн Цэцэрлэгийн барилга барих Богд-Ар хороолол

Цэцэрлэгийн барилга худалдан авах “Өргөө цэцэрлэг”

198-р Цэцэрлэгийн өргөтгөлийн барилга

Сургууль, цэцэрлэгийн барилгын их засвар

300 ортой Цэцэрлэгийн барилга шинээр барих

Тэрбээр өнгөрсөн гурван жилийн хугацаанд хүртээмжийг нэмэгдүүлэхэд онцгойлон анхаарсан бол одоо чанаржуулах ажлыг эрчимтэй хийж эхэлж байна хэмээн өөрийн цахим хуудаснаа онцолсон байна.

Энэ хүрээнд ерөнхий боловсролын 19 сургуульд компьютер тарааж, 6 сургуулийг иж бүрэн лаборатори ангитай болгож бага ангийн багш нарыг компьютержуулах хөтөлбөр явуулж байгаа юм байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *