“Батлан хамгаалахын сайдад хариуцлага тооцох асуудлыг ярихад эрт байна”

0

Засгийн газрын өнөөдрийн хуралдааны дараа сайдууд мэдээлэл хийлээ. Энэ үеэр Батлан хамгаалах яамны сайд Г.Сайханбаярт ямар хариуцлага тооцох талаар асуулаа. 

Энэ талаар ЗГХЭГ-ын дарга, сайд Д.Амарбаясгалан “Цэргийн ангиудад шалгалтын ажил явагдаж байна. Цэргийн амьдрах, суралцах орчин нөхцөлийг сайжруулах, цаашдаа илүү чадварлаг цэргийн байгууллагатай болох зэрэг олон нийтээс тавьж буй асуудалтай Засгийн газар санал нэг байна.

Монгол Улс хоёр хөрштэйгөө найрсаг харилцаатай учир цэрэг, арми, хилийн аюулгүй байдлын асуудалд илүү анхаарал хандуулж, байх шаардлагатай төсвийг хангалттай суулгаж чадаагүй нь өнөөдрийн дүр зургийг бий болгож байгаа гэдэгтээ бид санал нэгдэж, анхаарч ажиллах ёстой.

Ямар учир шалтгаанаас болж нөхцөл байдал үүссэнийг эцэслэн тогтоогоогүйгээр Батлан хамгаалахын сайдад хариуцлага тооцох асуудлыг ярихад эрт гэж ойлгож болно. Сайдаас шууд хамаарсан алдаа дутагдал мөн, үгүйг харгалзан үзэхгүйгээр улс төрийн хариуцлага тооцдог асуудал олон байсан. Энэ нь төрийн тогтвортой байдал алдагдах аюултай.

Олон нийтийн шүүмжлэлийг бид хүлээж авч байх ёстой, гэхдээ бодитоор хандах зарчмыг баримтална” гэв.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *