Өдөр нь Д.Мөнх-Эрдэнийг эргээд ирсэн Г.Занданшатар дарга орой нь “Түгжрэлээс болж төрийн хоёрдугаар хүн ч алхаж байна” гэсэн ярианд оров
УИХ-ын дарга Г.Занданшатарын сүүлийн үед олон нийтийн сүлжээнд reels хийж, мөн чуулганы танхимд ч иргэдийн эрх, эрх чөлөөг хамгаалсан мэдээ, мэдэгдлийг хийж олны анхаарлыг татах болсон.
Тухайлбал,тэрбээр Хүний эрхийн үндэсний комиссын гишүүдэд хандан, “Иргэн Д.Мөнх-Эрдэнийн эрх зөрчигдөж байгаа талаар мэдээлэл гарах боллоо. Би очиж Д.Мөнх-Эрдэнийн хоригдож буй нөхцөл байдалтай танилцая” гэсэн утгатай зүйлсийг хэлж байсан бол, өчигдөр /2023.12.05/ гэнэт л ШШГЕГ-ын харъяа Хорих 441 дүгээр ангид Г.Занданшатар дарга очиж түүнтэй уулзсан нь “өр нэмгэн” зарим монголчуудад хүн чанарын сайхан сэтгэгдлийг төрүүлэх шиг боллоо.
Гэтэл Д.Мөнх-Эрдэнийг эргэж, “хүн чанар гаргасан” Г.Занданшатар дарга маань өчигдөр орой төрийн ордноос гараад гэнэт л явган алхчихна нь тэр.
Тодруулбал, түүний автозамын явган хүний гарц дээр төрийн тусгай хамгаалалтаа дагуулчихсан алхаж яваа зураг нь өчигдөр олон нийтийн сүлжээнд гараад ирэх нь тэр. Энэ удаа Г.Занданшатар дарга саравчтай малгай, гялгар хар гутал, албаны өмд өссөн харагдах нь зарим хүмүүс “дарга дотуур өмдөө өссөн болов уу” хэмээн хэлэлцэж, зарим иргэд “Түгжрэлээс болж төрийн хоёрдугаар хүн ч алхаж байна” хэмээн хошигнож байв. Товчхондоо, өчигдөр /2023.12.05/ олон нийтийн сүлжээнд багагүй иргэд Г.Занданшатар даргаас амьсгалав.