Их монгол засахуй ухаан нам үүсгэн байгуулсныг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдлийг буцаалаа
Иргэн Б.Ганзоригоос “Их монгол засахуй ухаан нам үүсгэн байгуулсныг улсын бүртгэлд бүртгүүлэх”-ээр ирүүлсэн өргөдлийг Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэв.
Тус хуралдаанаас Улс төрийн намын бүртгэл хөтлөх журмын 3 дугаар зүйлийн 3.6-д зааснаар уг өргөдлийг шаардлага хангаагүй гэж үзэн Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцүүлэх боломжгүй гэж үзсэн байна.