Н.Чимэдлхам нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзав
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар Н.Чимэдлхам, Д.Наранцэцэг, Н.Наранцэцэг, Д.Булгансүрэн, Б.Цацралт-Од, Д.Гантөмөр, Б.Галхүү, Ж.Нэргүй, Б.Дэлгэр, О.Тамир, Ц.Наранбаяр, Н.Мөнх-Эрдэнэ, Р.Октябрь, М.Золтуяа, С.Энхболд, Ү.Отгонбаатар, Т.Ариунаа, С.Алтанзаяа, Б.Болорчимэг, Б.Амаржаргал, М.Болортуяа, Г.Насандэлгэр, Б.Ганзориг нарт холбогдох хэргийг шүүгдэгч Б.Цацралт-Од, Г.Насандэлгэр нарын өмгөөлөгчдийн гаргасан гомдлыг үндэслэн хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх эсэхийг 2023 оны 12 дугаар сарын 6-ны өдөр хэлэлцэв.
Шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн гаргасан гомдол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах үндэслэлд хамаарахгүй байгаа тул уг хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэлээ. Ингэснээр давж заалдах шатны шүүхийн магадлал хэвээр үлдэж байна.