ЦАХИМ ШИЛЖИЛТИЙГ ШИНЭ ШАТАНД ГАРГАХ 120 ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТИЙГ УИХ-ААР ХЭЛЭЛЦҮҮЛЭХЭД БЭЛЭН БОЛЛОО

0

Үндэсний цахим шилжилтийг дараагийн шатанд гаргаж, нийгэм эдийн засгийн бүх салбарт мэдээллийн технологийн дэвшлийг ашиглах боломжийг нээх зорилгоор 120 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг Засгийн газраас өргөн барьсныг УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хороо хариуцан ажиллаж, УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэхэд бэлэн болголоо.

Зөвхөн төрийн үйлчилгээнд бус, бусад салбарын үйл ажиллагаанд цахим шийдлийн боломжийг хааж, “цаасаар”, “өөрийн биеэр”, “хуулбараар”, “бичгээр” зэрэг цаасан суурьтай баримт бичгийг шаардсаар байгаа дээрх хуулиудыг Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд нийцүүлэн өөрчилж байгаа юм.

Инновац, цахим бодлогын байнгын хороо хуулийн төслүүдэд салбар бүрийн саналыг тусгах зорилгоор хэлэлцүүлэг зохион байгуулж, ажлын хэсэгт төрийн байгууллага, мэргэжлийн холбоод, хувийн хэвшил, эрдэмтэн судлаачдын төлөөллийг оролцуулан ажиллалаа.

120 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар:

✅ Цахим баримт бичгийг цаасан баримттай ижил түвшинд хүлээн зөвшөөрөх,

✅ Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн төр өөрт байгаа мэдээллийг иргэнээс дахин шаардахгүй байх заалт бүрэн хэрэгжих,

✅ Мэдээллийн сангуудын зөрүүг арилгах,

✅ Заавал цаасаар хийдэг байсан тодорхой салбарын гэрээ, хэлцлийг тоон болон цахим гарын үсэг ашиглан хийх,

✅ Төрийн байгууллагаас зөвхөн бичмэл гарын үсгээр баталгаажуулж авахаар заасан харилцаанд тоон болон цахим гарын үсэг хэрэглэх,

✅ Өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг цахимаар гаргаж, хариуг цахимаар хүргүүлж, авах,

✅ Банкны үйл ажиллагааг цахимжуулах, финтекийн хөгжлийг дэмжих зэрэг давуу талууд үүсэх юм.

/УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны хуралдаан 2023.12.06/

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *