Т.Доржханд: ХҮН-д гишүүнээр элсэх хүний тоо огцом өсч байна

0

Хөдөлмөрийн Үндэсний намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

ХҮН-ын дарга Т.Доржханд:

-Залуучууд, орон нутагт амьдарч байгаа иргэдийн зүгээс ХҮН-ын үйл ажиллагааг дэмжиж, гишүүнээр элсье гэх хүсэлт маш их ирэх боллоо. Бид “Сумаа өрөөс чөлөөлье” гэх аян зарлаж, 120 орчим суманд очиж ажиллаад гурав дахь сардаа орж байна. 330 суманд очих төлөвлөгөө бий. Сумдынхаа түвшинд зах зээл бий болгоё, эдийн засгийн харилцаа үүсгэе, ажилтай орлоготой амьдралыг бий больё гэж байгаа юм. Бид төсвөөс цэвэр хамаарч амьдарч байна. Цалин буунгуут гурав хоног худалдаа хийгддэг, бусад өдрүүдэд үйлдвэр үйлчилгээ хөгжихгүй гацаж байна. Нэг сум дунджаар 2000 орчим хүн амьдарч, ямар ч үйлчилгээ алга, бизнес эрхлэх боломж алга. Сумаас аймаг, аймгаас нийслэл рүү нүүж байна. Үр дүнд нь нийслэл хот түгжирч, ачааллаа дийлэхээ больжээ. 

Иргэн бүр өртэй байна. Өртэй хүнтэй хэн ч бизнес хийхгүй. Иймд “Сумаа өрөөс чөлөөлье” гэх аян өрнүүлж, өндөр хүүтэй өрийг бага хүүтэй болгож, өрийн дарамтаас ангижруулья гэх санхүүгийн эх үүсвэр, загварыг ашиглаж, орлогыг өсгөх загвар бий болгоё гэж байгаа юм. Бүс нутгийн хөгжлийн асуудлыг ингэж шийдэх шийдэл гаргасан. 

Үүний хүрээнд тойргийг томсгоё гэж байна. Хэнтий, Дорнодын сумдаар явахад арьс нэхийгээ зүгээр хаяж, гэдэс дотор, сүүгээ саахгүй байна. Хотод авчраад заръя гэхээр тээвэрлэх зардал нь 4000 төгрөг, авах үнэ нь 1000 төгрөг л байна. Бүс нутгийн кластер үүсгэхийн тулд тойргийг томсгох хэрэгтэй гэж үзэж байна. Сумдын түвшинд зам, хөшөө, хаалга барьдаг үрэлгэн системийг тойрог томсгож байж болиулна гэв.  

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *