Г.Занданшатар: 5-р цахилгаан станц, Тавантолгойн станц яасан, Б.Чойжилсүрэн сайд аа. Гал унтраах байдлаар ажилладгаа боль!
УИХ-ын намрын нэгдсэн чуулганы хуралдаан Төрийн ордонд болж байна.
Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар “Засгийн газрын сайд нар гал унтраах байдлаар ажилладгаа болих хэрэгтэй. Тавдугаар цахилгаан станц, Тавантолгойн цахилгаан станц яасан бэ Б.Чойжилсүрэн сайд аа. Өнгөрсөн 20 жил ярьж байна. Эрчим хүчний асуудал өнөө маргаашгүй юм ярьж байдаг. Эрсдэлийг бууруулах менежменттэй байх нь чухал. Цаад газраас шатахууныг чөлөөтэй нийлүүлж байгаа. Гол нь тээвэр ложистикийн саатал, дайн байлдааны нөхцөл, дотооддоо зохиомол хомсдол үүсгэж байна. Гадаадын зарим компаниуд асар ихээр дизель түлш нөөцөлж, зохиомол хомсдол үүсгэж байгаа гэх мэдээлэл бий.
Хүмүүсийг цочирдуулж, бүх приус машин банкаа дүүргэхэд 10 сая литр шатахуун шууд дутагдана. Ийм эрсдлийн төлөвлөгөө байхгүй.
Шатахууны нөөцтэй болох хэрэгтэй. Аль дээр НИК-ийн нөөцийн савыг төмрийн хогонд гадаадад зарчихсан. Улсын стратегийн нөөцтэй байх хэрэгтэй. Энийг Засгийн газар, Монголбанкнаас ярьж санхүүжүүлэх хэрэгтэй. Баруун, зүүн бүсэд шатахууны нөөцтэй байсан. Үнэ тогтворжуулах тухай хуулийг баталж өгсөн. Газрын тосны үйлдвэр яасан. Үл үзэгдэгч хүчийг хэн гэдгийг нь мэдэж байгаа шүү дээ. Шийдвэртэй арга хэмжээг авч ажиллах хэрэгтэй. ” гэв.