Б.Батцэцэг: Манай улсад болох СОР17-ийн үеэр 7-9 мянган байгаль орчны мэргэжилтэн, судлаач, эрдэмтэн ирнэ

0

Аюулгуй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар ирэх оны төсвийг хэлэлцэв.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Э.Болормаа 2026 онд манай улсад болох Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын XVII бага хурлын бэлтгэл ажлын талаар тодруулав.
УИХ-ын гишүүн Э.Болормаа: НУБ-ын суурь конвенцын оролцогч талуудын XVII бага хурлыг манай улс зохион байгуулна. Төсвийн номд энэ бага хурын барилга байгууламжид 50 тэрбум төгрөг төсөвлөсөн гэсэн ч Гадаад харилцааны яамны ирэх оны төсөв дунд алга. Үүнийг
тодруулья.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг: СОР17 буюу Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь
конвенцын оролцогч талуудын XVII бага хурлыг 2026 онд Монголд зохион байгуулахаар болсон.
Гол ажлыг Байгаль орчны яам зохион байгуулж, Гадаад харилцааны яам хамтран зохион байгуулагчаар ажиллана.
Эхний ээлжийн 50 тэрбум төгрөгийг Байгаль орчны яамны багцад суулгасан байгаа. Бид гурван жилийн хугацаанд бэлтгэл ажлаа хангана. НҮБ-ын хурал зохион байгуулах баг хэд хэдэн удаа ирж ажилласан. Нэлээд өндөр зардалтай хурал болно. Энэ үеэр 7-9 мянган байгаль орчны мэргэжилтэн, судлаач, эрдэмтэн монголд ирнэ.
Энэ хуралтай холбоотойгоор манай яамны төсөв дээр 22.8 тэрбум төгрөг төсөвлөсөн.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *