МАН-ын эмэгтэйчүүдийн жагсаалтыг хэн тэргүүлэх вэ

0

Сонгуулийн тухай хуулийн төсөлд Засгийн газар нийт 30 гаруй санал өгсөн. Хуулийн төсөлд парламентын нийт гишүүний 30-аас доошгүй хувь нь эмэгтэй буюу аль нэг хүйсийн төлөөлөл байна гэж оруулж ирсэн.

Мөн гурван эрэгтэй, нэг эмэгтэй гэж жагсаалтыг эрэмбэлнэ гэж тусгасан. 2024 онд хамгийн багадаа 19 эмэгтэй гишүүнтэй болно. Тэгвэл МАН-ын эмэгтэйчүүдийг жагсаалтыг хэн тэргүүлэх вэ гэдэг марафон эхэлчихсэн.

Нам дотор хэн өндөр ритингтэй байгааг МАН-ын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллага болох НАМЭХ-ноос харж болдог. Тус холбооны ерөнхийлөгч намын даргын оролцоогүйгээр шууд УИХ-д сууж чадах буюу эмэгтэйчүүдээ жагсаалтаар тэргүүлэх эрх хэмжээнд хүрдэг.

2023 оны нэгдүгээр сард тус холбооны Ерөнхийлөгчийн суудлаас Д.Сарангэрэлийг буулгаж, Х.Булгантуяа суусан. Энэ утгаараа Х.Булгантуяа жагсаалт тэргүүлэх өндөр магадлалтай.

Цаашлаад тус байгууллага есөн дэд даргатай. УИХ-ын гишүүн Ч.Ундрам болон М.Оюунчимэгээс гадна УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын дарга Б.Энхзул гэхчлэн хүмүүс байдаг. НАМЭХ-ныхон амбицаараа зүтгэнэ. Мөн Соёлын сайд Ч.Номин, Ерөнхий сайдын зөвлөх А.Ариунзаяа гэсэн эмэгтэйчүүд бий.

МАН намынхаа эмэгтэйчүүдийн дунд “Манлайлагч 350” хөтөлбөр хэрэгжүүлсэн. МАН, Социал демократ монголын эмэгтэйчүүдийн холбоо, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр хамтран 2024 оны шат шатны сонгуульд нэр дэвших эрмэлзэлтэй эмэгтэйчүүдээ сургаж бэлтгэх, чадавхжуулах сургалт явуулжээ. Ингэхдээ 21 аймаг, 9 дүүргийн 350 эмэгтэйг сургалт хамруулсан аж.  

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *