“Монголд нийлүүлж буй цахилгааны үнээ 7 хувиар нэмэх” оросуудын саналыг манай тал зөвшөөрсөн байж болзошгүй байна

0

Манай улс ОХУ-аас эрчим хүч, шатахуун, төмөр замын тээврийн хувьд олон жил хараат явж ирсэн. Хачирхалтай нь, манай улс цахилгаан станцын төслүүдээ эхлэхээр гэхээр “эх оронч” гэх иргэд эсэргүүцэж олон жилээр нь төслүүдийг гацааж буй. Тухайлбал, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Багануурын цахилгаан станцын төслүүдийг энд дурдаж болно. 

Тэгвэл Оросын цахилгаан эрчим хүчний экспорт-импортын цорын ганц оператор Интер РАО компани, “энэ сарын 1 /2023.10.01/-нээс гаднах нийлүүлэлтээ хязгаарлах эсвэл бүрмөсөн зогсооход бэлэн байна” гэж мэдэгдсэн байна. Тэд үүнийгээ тайлбарлахдаа, “ОХУ-ын Засгийн газрын тавьсан экспортын татвараас болж цахилгааны үнээ тодорхой хувиар нэмэгдүүлэх саналыг Хятад, Монгол, Азербайжан зэрэг улсуудад тавьсан. Учир нь 5 хувийн ашигтай байгаа хэрнэ 7 хувийн татвар төлөх боломжгүй. Манай компанийн Монголд нийлүүлэх ашиг нь үүнээс ч доогуур байгаа тул нөхцөл байдал улам хурцдаж байна” гэж тайлбарласан талаар “Планета Монголия” гэх оросын телеграм суваг мэдээлсэн. 

Үндсэндээ, оросуудын манайд нийлүүлж буй эрчим хүчний нөхцөлийг хүлээн зөвшөөрөхгүй бол цахилгаангүй болно. Харин зөвшөөрсөн тохиолдолд иргэдийн цахилгааны төлбөр нэмэгдэнэ гэсэн үг. 

Тэгвэл зарим эх сурвалжууд, “оросуудын цахилгааны экспортын үнээ нэмэх саналыг Хятадууд зөвшөөрөөгүй бол, Монгол Улс зөвшөөрсөн талаар мэдээлж байна. Тус мэдээлэлд,“ОХУ-ын Засгийн газраас 10-р сарын 1-нд тогтоосон экспортын татварын хэмжээгээр худалдан авах үнийг Бээжин хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул Орос Хятад руу цахилгаан эрчим хүч нийлүүлэхээ хэсэгчлэн зогсоож байна. Харин Монголын эрх баригчид оросуудын цахилгааны үнээ 7 хувиар нэмэхийг нь хүлээн зөвшөөрсөн тул “Интер РАО” манай улсад эрчим хүч нийлүүлсээр байна” гэжээ. Хэрэв энэхүү мэдээлэл үнэн бол манай улсын хэрэглэгчид энэ сараас эхлэн нэмэгдсэн тарифаар хэрэглэсэн цахилгааны төлбөрөө төлнө гэсэн үг. Харин энэ талаар холбогдох төрийн албаны хүмүүс мэдээлэл хийгээгүй байна. 

Эх сурвалж: middleasiannews.com

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *