Улсын хэмжээнд гэр бүлийн хүчирхийллийн таван тохиолдлын нэг нь Баянзүрх дүүрэгт гардаг

0

Баянзүрх дүүрэг нь 1,244 га газар нутагтай, 360 мянга гаруй хүн амтай, Улаанбаатар хотын нийт өрхийн 25.5, аж ахуйн нэгж, байгууллагын 22.6 хувь нь байдаг нийслэлийн хамгийн том дүүрэг.

Дүүргийн прокурорын газраас дүүргийн нутаг дэвсгэр, хүн амын онцлог, гэмт хэрэг, зөрчлийн гаралт зэрэг нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна.

Гэмт хэрэг, зөрчил бусад дүүрэгтэй харьцуулахад Баянзүрх дүүрэгт их гардаг. Тухайлбал улсын хэмжээнд бүртгэгдсэн гэр бүлийн хүчирхийллийн зөрчлийн таван тохиолдол бүрийн нэг нь Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгддэг гэх статистик мэдээ гарчээ. 

Иймд дүүргийн прокурорын газраас дээрх төрлийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гаралтыг бууруулахад чиглэсэн нөлөөллийн ажил, арга хэмжээг өргөн хүрээнд, үр дүнтэй хэрэгжүүлэх зорилгоор Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчил, түүний үр дагаврын талаар иргэдэд мэдээлэл хүргэх сургагч багш бэлтгэх сургалт зохион байгуулсан байна.

Сургалтыг тус дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран хийж, нийт 110 хүнийг сургагч багшаар бэлтгэжээ.

Эх сурвалж: УЕПГ

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *