Д.Ганбат: Бидон, шанага тараасны дараа манай аймгийнхны хорт хавдар эрс багассан

0
https://youtu.be/qWLRNpLhYjM?si=HyUR9jA2EzDpBEyq

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж байна.

УИХ-ын гишүүн Д.Ганбат:

-Сүүлийн үед энэ улс оронд чинь болж бүтэж байгаа юм цөөн байна. Дахиад л өр тавих гээд ороод ирлээ. Сүүлийн үед зээлийн хүү их өндөр байгаа. Чингис бондыг л яриад байдаг. Гэтэл тэр бонд чинь маш бага хүүтэй, хугацаа урт, гурван хувийн хүүтэй л байсан. Тэгээд 7-8 хувийн зээл олж ирчихээд гавьяа байгуулчихсан юм шиг хандмааргүй байна. Хэр оновчтой вэ. Авч байгаа зээлээ зориулалтаар нь ашигламаар байна.

Энд тэнд тарж бутарсан, хийсэн ажил чинь янз бүрийн нэртэй болчихсон. Мухар төмөр зам, 18 дугаар зууны 30 км цагийн хурдтай төмөр замтай, цахилгаан тог байхгүй, шатахуун ч байхгүй. Шинэ жилээр иймэрхүү л бэлэг барьж байна. Энэ мэдрэмжийг монголын ард түмэн мартахгүй ээ. Гайхамшиг үргэлжлээд байх юм байна л даа.

Энэ мөнгөө ямар олон газар тараадаг юм бэ. Аль болох хүн очихгүй, явахгүй газарт хэдэн төгрөг тавьж сонгуулийн мөнгө босгодог. Ийм юм руу шилжих гээд байна уу. Арвайхээр-Баянхонгорын замаа сайхан засчих л даа.

Үр дүнтэй ажил хий л дээ. Тухайлбал, хорт хавдрын асуудал байна. Манай улс нэг номщрт орчихсон байна. Би найман жилийн өмнө хувийнхаа мөнгөөр одонтой ээжүүдэд хэдэн бидон тараасан. Хуванцар шанагыг нь сольж өгсөн. Одоо манай Баянхонгор аймаг хорт хавдраараа улсдаа хамгийн бага аймаг болж байна. Тэр малчин эмэгтэйчүүдийн платформ гэж юу яриад байгаа юм бэ. Иймэрхүү ажлыг эрэмбэлж хиймээр байх юм. Бид илүү дутуудаа гарсан мөнгөтэй улс орон ч биш гэлээ. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *