Ж.Ганбаатар сайдыг огцруулах албан бичгийг Ерөнхий сайдад өгчээ

0

Ардчилсан намын 4/11 мэдээллийн цагаар УИХ-ын гишүүн Н.Ганибал, Ардчилсан намын дэд дарга Ч.Өнөрбаяр, Ардчилсан намын Хэрэг Эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж, НИТХ-ын төлөөлөгч Д.Энхтуяа нар цаг үеийн тулгамдсан асуудлаар мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Н.Ганибал:

-Ардчилсан намын бүлгийн хурлаар УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатарыг огцруулах асуудлыг даваа гарагт ярьсан. Сайд дөрөв хоногийн дотор асуудлыг шийднэ гэж хэлсэн. Дөрөв хоног нь өнгөрчихөөд байхад асуудал шийдэгдсэнгүй. Түлшний хомстлоос болж уул уурхайн үйл ажиллагаа тасалдах, малчдын нүүдэл суудал давхцсан цаг үе тул улс орны хэмжээнд хүндрэл учирч байна. Сүүлдээ хотоос гарч байгаа товчоод дээр хяналт шалгалт хийж, захиргааны арга хэмжээ авах хэмжээнд хүрсэн учраас манай намаас Ж.Ганбаатар сайдыг огцруулах хүсэлтээ өнөөдөр Ерөнхий сайдад өглөө. 

Ардчилсан намын дэд дарга Ч.Өнөрбаяр:

-Нүүрсний хулгайн сонсгол хулгай яг хаана гарснаас эхэлж байна. Тавантолгойн ордыг 100 хувь гэж ойлговол 95,5 хувь нь төрийн өмчит Эрдэнэс тавантолгой ХК, жижиг Тавантолгой ХХК-д 0,4, хувь Ухаа худаг буюу Энержи ресурсд 4,1 хувь нь бий. Нөгөө хоёрт нь хулгай гарах боломж байхгүй, хувьцаа нь ил тод байдаг. Хулгай төрийн өмчит компани дээр л гардаг. Үүнийг нь шалгах ёстой. Улс төрч нар төрийн өмчит компани руу утас цохиод үүрэг өгдөг. Ирэх долоо хоногт эхлэх нүүрсний ээлжит сонсгол руу ард иргэд минь анхаарлаа хандуулаарай. Эрх баригч намын зүгээс өмнөх сонсгол дээр Ардчилсан намын гишүүд рүү наах гэж үзээд байх шиг байна лээ. Энэ удаагийн сонсголыг шинэ жилийн уур амьсгал дунд хийсэн болоод өнгөрөх вий. 

Ардчилсан намын Хэрэг Эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж:

-МАН судалгаа нэрээр мөнгийг төсвөөс гарган авч байна. 1,5 сая долларыг 5-р дулааны цахилгаан станц барина гэж төсвөөс гаргаж авчээ. Энэ мөнгө хаашаа орсон бэ. Харин юм болгоны ард хар овоохой гэж нэрлэгдэж байгаа Ардчилсан нам 2012-2016 онд 3,4-р ДЦС-ын өргөтгөлийг хийж, Амгалангийн ДЦС-ийг барьсан. 2024 оноос бид дуу хоолойгоо хатуу сөрөг хүчний байр сууринаас хүргэж байх болно. Өнгөрсөн хугацаанд улс орон хүнд хэцүү байхад дандаа шүүмжлээд яахав гээд дуугай байсан гэлээ. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *