Д.Ганбат: Сонгуулийн тойргоо томсгоё. “Бидон”-оос өөр олигтой юм тараадаг хүн байхгүй боллоо

0

2024 оны сонгуулиас өмнө буюу ирэх 2 дугаар сарын 1-нээс өмнө сонгуулийн тойргийг тодорхой болгох ёстой. Энэ хүрээнд улс төрчид, судлаачид, намууд өөр өөрсдийн байр сууриа илэрхийлж эхлээд буй. Ерөнхийдөө сонгуулийн тойргийг томосгох асуудал түлхүү хөндөгдөж буй. Тэгвэл өнөөдрийн чуулганы эхэнд УИХ-ын гишүүн Д.Ганбат сонгуулийн тойргийг томсгож өөрчлөх тухай санал хэллээ.

Тэрбээр саналаа хэлэхдээ: “Сонгуулийнхаа тойргийг томсгоод бүсчилсэн хөгжил рүү явахгүй бол болохгүй нь ээ. 330 сум, 21 аймаг гэж жижиглэснээс болоод хүн нь цус нь ойртож, мал нь давжаарсан. Ийм бүтэцтэй 70, 80 жил боллоо. Одоо өөрчлөх цаг нь болсон. 90, 100 жилээ тэмдэглэхдээ нөгөө л нэг модон жорлонтойгоо байна. Жуулчдыг авсан ч ичгэвтэр байна. Улаанбаатарт үзэж харах юм юу ч алга. Өнөөдөр Улаанбаатар хот аз жаргалтай Алтан тэвшийн хөндий биш, үхлийн хөндий болсон байна. Хоёр хүний нэг нь энд байгаа. Д.Ганбат бидон тараадаг, хэн боов тараадаг гээд ярьдаг. Одоо бидоноос олигтой юм тараадаг хүн байхгүй боллоо. Одоо энэ юм дуусвал яасан юм. Бодлого ярьж, улс орныхоо асуудлыг хэлэлцдэг болъё.” гэв.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *