Өмгөөлөгч Б.Хонгорзул: Н.Өнөрцэцэгийн албадан ирүүлэхгүйгээр шууд цагдан хорьсон нь процессийн хувьд ноцтой зөрчил

0
https://youtu.be/_W1vqxqOecg?si=epNnFHBWDyZuqd4b

Монголын сайтын холбооноос санаачлан зохион байгуулж буй “ХОРИГДСОН ЭРХ ЧӨЛӨӨ” хэлэлцүүлэг үргэлжилж байна. 

Хэлэлцүүлгийн үеэр сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн өмгөөлөгч Б.Хонгорзул мэдээлэл өглөө. Тэрбээр “Н.Өнөрцэцэг сэтгүүлчийн бие өчигдрийн байдлаасаа дордсон. Одоогоор даралт нь унаад хэвийн байдлаасаа эрс муудаад эрсдэлтэй нөхцөл рүү шилжиж байна. Өчигдөр мэдэгдэл хийсэнтэй холбоотойгоор улсын Мөрдөн байцаах газраас өмгөөлөгч рүү ярьж, уулзах уу зэрэг  дарамтлах гэж үзсэн.  Хууль хүн бүрийн өмнө эрх тэгш байна гэсэн заалт Н.Өнөрцэцэгт өөрөөр хэрэгжээд байна. Өлсгөлөн зарласныхаа төлөө сахилгад орж байна, бичгийн цаасан дээр тэмдэглэл үйлдэхэд бүх цаасыг нь урж байна.

Н.Өнөрцэцэг бол зөвхөн эрх чөлөөгөө хязгаарлуулсан Монгол Улсын иргэн. Үндсэн хуульд заасан бусад эрхээ эдлэх ёстой. Гэтэл хорих ангийн маш хүйтэн чийгтэй өрөөнд эмэгтэй хүнийг удаан хугацаагаар байлгаж байна. Энэ эрүү шүүлтийн хэлбэр гэж ойлгож байгаа. 

Цагдан хорьж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагааг саадгүйгээр явуулах нөхцөлийг бүрдүүлэх ёстой. Тэгэхээр Н.Өнөрцэцэг сэтгүүлч дээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагаа явагдахгүй, зүгээр хорьж байна” гэв.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *