Цэцэрлэг, сургуулиудыг шинэ жилийн баяр тэмдэглэхгүй байх зөвлөмж хүргүүлэв

0

Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяа Боловсролын ерөнхий газраас өнөөдөр /2023.12.15/ цэцэрлэг, сургуулийн удирдлагуудад хандан дараах зөвлөмжийг хүргүүлжээ.

Үүнд:,

  • Шинэ жилийн баяр, багт наадам, урлагийн наадам зэргээр төвлөрсөн арга хэмжээ зохион байгуулахгүй байх;
  • Шинэ жилийн баяр тэмдэглэх нэрийдлээр суралцагч, эцэг эх, асран хамгаалагчдад санхүүгийн дарамт үүсгэхээс сэргийлэх;
  • Анги чимэглэх, суралцагчдад бэлэг бэлдэх гэх мэтээр хавтгайруулж албадаж төлбөр хураамж шаардахгүй байх;
  • Жигд хувцас зэрэг материаллаг зүйлд ач холбогдол өгөхөөс илүүтэй шинээр сурсан мэдсэнээ тайлагнахад анхаарах;
  • Ялгаварлан гадуурхалтаас сэргийлж, хүүхэд бүрийн тэгш эрхийг хангаж, ялгаатай байдал үүсэхээс сэргийлэхийг зөвлөмж болгожээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *