Нүүрсний сонсгол #1: УИХ-ын дөрвөн гишүүн, АТҮТ, ЗТХЯ, хувийн хэвшил, жолооч нар ам нээнэ

0

 

Нүүрсний сонсголыг хоёр үе шаттай зохион байгуулах бөгөөд эхний сонсгол арванхоёрдугаар сарын 4-7-ны хооронд, дөрвөн өдөр болж өндөрлөсөн. Орон нутгийн жижиг Тавантолгойтой холбоотой сонсголд давхардсан тоогоор 275 гэрч дуудсанаас, 221 нь ирсэн гэж мэдээлсэн юм.


Хоёр дахь нь шатны сонсгол өнөөдөр /2023.12.18/ эхэлж, 21-нийг хүртэл үргэлжилнэ. Энэ удаагийн сонсголоор,

  • ЭТТ ХК-ийн нийт борлуулалт, экспорт
  • Тээврийн асуудал
  • Охин болон хараат компанид оруулсан хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа, тэдгээрийн хэрэгжилт
  • Санхүүжүүлсэн бусад төслүүд
  • Хяналт шалгалтууд арга хэмжээ
  • Хяналт шалгалтаар илэрсэн бусад асуудал гэсэн сэдвийн хүрээнд мэдээлэл сонсохоор товлоод байна.

Өнөөдөр /2023.12.18/ С зөвшөөрөлтэй холбоотой асуудал. ЭТТ ХК, Тавантолгой ХК-ийн тээврийн үйл ажиллагаа, нүүрсний экспорт, гааль, хилийн цэргийн алба хаагчдын асуудал зэргийг сонсоно.

Өнөөдрийн сонсголд дараах 76 хүн дуудагдсаныг дараах байдлаар задлан тайлбарлаж байна.

-Авлига өгсөн А.Адъяасүрэн, дүү нь “нүүрсчин” гэгдсэн Ш.Адьшаа нар гэрчээр дуудагдав-

УИХ-ын дараах дөрвөн гишүүн гэрчээр оролцоно.

  1. А.Адъяасүрэн, УИХ-ын гишүүн
  2. Ш.Адьшаа, УИХ-ын гишүүн
  3. Б.Баттөмөр, УИХ-ын гишүүн
  4. Ц.Сэргэлэн, УИХ-ын гишүүн

1.УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн: нүүрс тээврийн C зөвшөөрөл авахын тулд “Peace tower”-ын 804 тоот өрөөнд АТҮТ-ийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Г.Доржпаламд түүний хамаарал бүхий хүнээр дамжуулан, 100 мянган ам.долларын авлига өгөхийг завдсан. Эл асуудлаараа удаан хугацаанд шалгуулж, прокуророос яллагдагчаар татагдах үеэрээ УИХ-ын гишүүний халдашгүй эрхээр “халхлагдсан”. Өдгөө хэргийг АТГ дөнгөж шалгаж дуусаад өөрт нь танилцуулахр шатандаа явж байгаа билээ.

2.УИХ-ын гишүүн Адьшаа: Эхний сонсголын сүүлийн өдөр З.Энхболд, А.Гансүх, Д.Гэрэл, Х.Баттулга, Ш.Адьшаа нарын хамаарал бүхий хүмүүсийн байгуулсан түншлэл Цанхийн баруун уурхайн хөрс хуулалтын 800 тэрбумын тендерийг авсан гэх мэдээлэл цацагдсан. Шинжээчийн танилцуулснаар, ЕТГ-ын дарга асан З.Энхболдын дүү З.Хишигтогтох, ҮАБЗ-ийн ЕНБД асан А.Гансүх, Ерөнхийлөгч асан Х.Баттулга ба түүний гурван хүүхдийн хувь эзэмшдэг компани, УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн дүү Ш.Болдхуяг, ТЕГ-ын дарга асан Д.Гэрэлийн дүү Д.Амар нарын хувь эзэмшиж, үүсгэн байгуулж байсан компаниудын хамаарал тогтоогдсон талаар танилцуулсан.  

3. УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Ц.Сэргэлэн нар 2022 оны арванхоёрдугаар сард АТГ-аас зарласан 17 хүн дотор багтсан. Дараа нь цагаадсан, нүүрсний хулгайд холбоогүй хэмээн зарласан билээ.

ЗТХЯ-ныхан-

ЗТХЯ-ны долоон хүн гэрчээр оролцоно.

  1. Д.Батбаатар, ЗТХЯ
  2. Ц.Нэргүйбаатар, ЗТХЯ
  3. Ж.Энхбат, Тээврийн хэрэгслийн оношилгоо, зохицуулалтын алба
  4. А.Гансүх, ЗТХ-ийн сайд
  5. Д.Ганбат ЗТХ-ийн сайд
  6. Ж.Бат-Эрдэнэ, ЗТХЯ-ны ТНБД
  7. Б.Цогтгэрэл, ЗТХ дэд сайд

Эхний сонсголын сүүлийн өдөр З.Энхболд, А.Гансүх, Д.Гэрэл, Х.Баттулга, Ш.Адьшаа нарын хамаарал бүхий хүмүүсийн байгуулсан түншлэл Цанхийн баруун уурхайн хөрс хуулалтын 800 тэрбумын тендерийг авсан нь ил болсон.  

АТҮТ-ийнхөн

АТҮТ-ийн дарга Б.Гүрсоронзон тэргүүтэй 16 хүн гэрчээр дуудагджээ.

  1. Б.Гүрсоронзон, АТҮТ-ийн дарга
  2. Г.Доржпалма, АТҮТ
  3. П.Айдос, АТҮТ
  4. Н.Пунцаг, АТҮТ
  5. П.Дэлгэрнаран, АТҮТ, СЕХ
  6. Ц.Эрдэнэчулуун, АТҮТ
  7. Д.Батбаяр, АТҮТ
  8. Отгонсар, АТҮТ
  9. Э.Цолмон, АТҮТ
  10. Ш.Батсайхан, АТҮТ
  11. Б.Гэрэлт-Од, АТҮТ
  12. Ж.Дамдинпүрэв, АТҮТ
  13. О.Энхбат, АТҮТ
  14. Э.Чанцалдулам, АТҮТ
  15. Т.Болдбаатар, Тээврийн хэрэгслийн оношилгоо, зохицуулалтын алба
  16. Б.Өлзийсайхан

1.АТҮТ-ийн дарга Б.Гүрсоронзон С зөвшөөрлийн учрыг ярих ёстой хүмүүсийн нэг. Тэрбээр авто тээврийн салбарт мэргэжилтнээс эхлээд найман жил ажиллаж буй. Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын ТХБХ-ийн даргаар ажиллаж байгаад дэвшиж байв. АТҮТ-д ирэхээсээ өмнө Хөвгөл чиглэлд том оврын автобус эзэмшиж явуулж байсан намтартай. 

2. Г.Доржпалам: АТҮТ-ийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга. А.Адъяасүрэн гишүүн болохоосоо өмнө нүүрс тээврийн C зөвшөөрөл авахын тулд “Peace tower”-ын 804 тоот өрөөнд Г.Доржпаламд түүний хамаарал бүхий хүнээр дамжуулан, 100 мянган ам.долларын авлига өгөхийг завдсан. Улмаар тэрбээр АТҮТ-д ажиллахаа больж байв.

3. 2022.02.18-нд АТГ-аас АТҮТ-ийнхөн болох К.Айдос, С.Онон, Г.Мэндбаяр, Б.Анхтүвшин нарын дөрвөн хүнийг хойшлуулшгүй ажиллагаагаар саатуулсан. Улмаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22-т заасан “эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах”, “хахууль авах” гэмт хэрэгт буруутган шалгасан. Эцэст нь АТҮТ-н ХУХ-н дарга К.Айдосыг цагаатгаж, мэргэжилтэн Г.Мэндбаяр, С.Онон нарыг дөрвөн сая төгрөгөөр торгож байв.

4.Н.Пунцаг: АТҮТ-ийн дарга асан. 2020 оны УИХ-ын сонгуульд Ховдод нэр дэвшээд өвдөг шороодсон. Түүний нэр нүүрс тээвэртэй холбогдож, дуулддаг.

5. Ц.Эрдэнэчулуун:

-Гаалийнхан-

ГЕГ-ын дарга асан Б.Асралтаас эхлээд зургаан хүн дуудагджээ. Өмнөговь аймаг дахь Гаалийн хороо, Гашуунсухайт дахь Гаалийн газар зэргээс нэмээд 11 хүн гэрчээр дуудагдсан.

  1. Х.Баатар, ГЕГ
  2. Д.Цэвээнжав, ГЕГ
  3. О.Ганбат, ГЕГ
  4. Б.Цэнгэл, ГЕГ
  5. С.Пүрэв, ГЕГ
  6. Б.Асралт, ГЕГ-ын дарга асан
  7. Т.Алгаа, Өмнөговь аймаг дахь Гаалийн хороо
  8. С.Наранбат, Өмнөговь аймаг дахь Гаалийн хороо
  9. Ш.Төмөрбат, Өмнөговь аймаг дахь Гаалийн газар
  10. С.Болдбаатар, Гашуунсухайт дахь Гаалийн хороо
  11. П.Сүхбаатар, Гашуунсухайт дахь Гаалийн хороо
  12. Д.Даваасамбуу, Гашуунсухайт дахь Гаалийн газар
  13. Б.Батгэрэл, Гашуунсухайт дахь Гаалийн газар
  14. Ж.Дэлгэрсайхан, Гашуунсухайт дахь Гаалийн газар
  15. Б.Даваасүрэн, Гашуунсухайт дахь Гаалийн газар
  16. С.Батдамба, Гашуунсухайт дахь Гаалийн газар
  17.  Л.Ганбаяр, Гашуунсухайт дахь Гаалийн газар

-Генералууд-

  1. Ш.Лхачинжав, ХХЕГ
  2. Ж.Бямбасүрэн, ХХЕГ
  3. Х.Лхагвасүрэн, ХХЕГ
  4. О.Нямсүрэн, Хилийн цэргийн 0131-р ангийн 0325-р салбар, Гашуунсухайт боомт
  5. Д.Ариунболд, мөн салбар боомт
  6. М.Уртнасан, мөн салбар боомт
  7. Ц.Цэндбаяр мөн салбар боомт

1.Ш.Лхачинжав: Нүүрсний хулгайн дуулиан дэгдэхтэй зэрэгцэн “Ш.Лхачинжав генерал нүүрсний хулгайд оролцоогүй юм гэхэд маш том гэрч болно” хэмээн бичигдэж байв. 2013 онд ХХЕГ-ын даргаар Ш.Лхачинжав томилогдсон. 2016 онд чөлөөлөгдөх хүсэлтээ өгч, ХХЕГ-ын дэд даргаар ажиллах болсон. 2019 оноос ХСИС-ийн захирлаар ажилласан. 2021 онд Хилийн боомтын Онцгой бүрэн эрхт захиргааны даргаар томилогдсон. Энэ утгаараа Ш.Лхачинжав генерал нүүрсний хулгайг хамгийн сайн мэдэж байгаа хүн гэгддэг.  

2.ХХЕГ-ын даргаар Ш.Лхачинжавын дараа Ц.Сэргэлэн томилогдсон. Ц.Сэргэлэн 2020 онд УИХ-ын гишүүн болж, оронд нь Х.Лхагвасүрэн томилогдсон. Өмнөговь аймаг дахь Хилийн цэргийн О131 дүгээр ангийн захирагчаар 2013-2020 онд Б.Батхүү ажиллаж байжээ. Түүний дараа В.Хундгаа жил орчим ажилласан. Дараа нь Б.Гантөмөр тус ангийн захирагчаар томилогдсон.

-Хувийн хэвшлүүд-

  1. Г.Оюунжаргал, “Говь транс ложистик”
  2. Нандинбаяр, “Эн Б Транс”
  3. Урангуа, “Эн Б Транс”
  4. Д.Зандхүү, “Дээдийн говь”
  5. Батбилэг, “Угтах баян говь”
  6. Бат-Эрдэнэ, “Угтах баян говь”
  7. Д.Баясгалан, “Тахидаг хайрхан”
  8. Б.Өлзийсайхан, “Өмнийн Чүнч”
  9. Отгонбаяр, “Урчуул отго”
  10. Ц.Амгалан, “И-Коммодитис монголиа интеллиженс”

-Жолооч нар-

  1. Б.Лхагвасүрэн, жолооч
  2. Ц.Төмөрхуяг, жолооч
  3. Т.Гантогтох, жолооч
  4. Ч.Баянжаргал, жолооч
  5. Ч.Содовдорж, жолооч
  6. Ч.Ганзориг, жолооч
  7. З.Уламбаяр, жолооч
  8. С.Батбаяр, жолооч
  9. Г.Эрхэмбаяр, жолооч
  10. Д.Өлзийбадрах, жолооч
  11. Т.Батсайхан, жолооч
  12. Д.Нямцэрэн, жолооч
  13. Ш.Баасанжав, жолооч
  14. Ш.Рэгзээ, жолооч

  • Б.Батдаваа, ҮСХ-ны дарга

Эх сурвалж: eguur.mn

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *