ХЯНАН ШАЛГАГЧ: 2011-2023 он хүртэл ЭТТ ХК-ийн нийт гэрээнээс 826 САЯ АМ.ДОЛЛАР-ын үнийн зөрүү гарахаар байна
Хянан шалгах Түр хорооноос зохион байгуулж буй нүүрсний хоёр дахь шатны сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн сонсголоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн борлуулалтын үйл ажиллагаатай холбоотой 6 сэдвээр нотлох баримтыг шинжлэн судална.
Энэ үеэр Хянан шалгагч “2011 оны 10 сараас 2023 оны 10 сар хүртэл ЭТТ ХК нийт гэрээнээс 826 САЯ АМ.ДОЛЛАР-ын үнийн зөрүү гарахаар байна” гэх мэдээллийг өглөө.