МХБ үнэт цаасны өдөрлөг зохион байгуулна

0

Монголын хөрөнгийн бирж ХК арванхоёрдугаар сарын 22-нд өдөрлөг зохион байгуулахаар болжээ. Үнэт цаасны зах зээлийг идэвхжүүлэх, оролцогчдын мэргэжлийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, хөрөнгө оруулагчдыг бэлтгэх, иргэдийг  мэдээ, мэдээллээр хангах, үнэт цаас гаргагчдад зөвлөмж өгөх зорилгоор энэхүү өдөрлөгийг зохион байгуулах аж.

Тус өдөрлөгт Санхүүгийн зохицуулах хороо, “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв”, “Монголын үнэт цаасны клирингийн төв”, “Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо”, үнэт цаасны компаниуд хамтран зохион байгуулагчаар ажиллаж, олон нийтэд дараах үйлчилгээг үзүүлнэ.

Үүнд:

-МХБ-д бүртгэлтэй хувьцаат компаниудын талаарх мэдээлэл

-Ногдол ашгийн мэдээлэл

-Хөрөнгө оруулалтын зөвлөгөө

-Брокерийн данс нээх үйлчилгээ

-Төлбөр тооцооны данс нээх үйлчилгээ

-Данс шалгах үйлчилгээ /”Эрдэнэс Тавантолгой” ХК, цэнхэр, ягаан тасалбар, хувьцаатай эсэх/

-Арилжаанд оролцох үйл явц /Арилжааны системийн практик сургалт/

-Иргэдээс үнэт цаастай холбоотой санал хүсэлтийг хүлээн авах боломжтой ажээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *