Угаартсан 18 том хүн, 10 хүүхдийг авран хамгаалжээ

0

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын “Онгийн” 13 дугаар баг “Арвай гарден” 1 дүгээр орцонд утаа гарч байна гэсэн дуудлагыг Онцгой байдлын алба 2023.12.19-ний өдрийн 14:29 цагт хүлээн авчээ.

Дуудлага мэдээллийн дагуу Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн томилгоот ээлжийн бүрэлдэхүүн очиход 4 давхарт иргэн Э.Б нь гэртээ халуун тогоонд мах чанаж үлдээсний улмаас тогоонд байсан мах шатаж тус байрны 1 дүгээр орцны 3,4,5 дугаар давхарт утаажилт үүссэн байсан тул 12 айлын 18 том хүн, 10 хүүхдийг утаажилтын бүсээс гаргаж, амь нас эрсдэхээс сэргийлж ажилласан байна.  

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *