Амиа алдсан эмэгтэйчүүдийн нэг нь гал гарсан айлд тусламж үзүүлэхээр орсон дээд давхрын айлынх нь эмэгтэй байжээ

0

Хан-Уул дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах … дугаар байрны дөрөвдүгээр давхарт өчигдөр /2023.12.19/ өглөө 07:00 цагийн орчимд гал гарч, долоон хүн амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ.

Галын улмаас 2, 5, 10 насны гурван хүүхэд, мөн 39, 40 насны хоёр эмэгтэй хэргийн газарт амь хохирсон бол угаарын хийн улмаас 27, 40 настай хоёр иргэн эмнэлгийн байгууллагын тусламж үйлчилгээ авах явцдаа амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан.

Тэгвэл амиа алдсан эмэгтэйчүүдийн нэг нь гал гарсан айлын дээд давхрын айлын эмэгтэй байсан гэх мэдээлэл байна.

Тодруулбал,тухайн дөрвөн давхрын айлд гал гарах үед тусламж үзүүлэхээр очсон зургаадугаар давхрын айлын эмэгтэй угаартаж, амь насаа алдсан талаар эх сурвалж мэдээллээ. Гал гацуур модны гэрлэн чимэглэлээс гарсан байж болзошгүй байгаа нөхцөл байдал тогтоогдоод байгаа. Тиймээс иргэдийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *