ХХААХУЯ: Ж.Энхбаяр үлдэх үү, Т.Аубакир орж ирэх үү

Ерөнхий сайдад нэр дэвшсэн Г. Занданшатарыг Төрийн байгуулалтын байнгын хороо өндөр хувиар
184.2 хувы/ дэмжиж, Парламентаар хэлэлцэхээр болоод буй энэ үед түүний танхимд орж ажиллах
хүсэлтэй улстөрчдийн талаарх мэдээлэл гарсаар байна.
Тухайлбал, Монгол Улсын эдийн засгийг авч явах боломжтой хоёр тулгуур баганын нэг гэгддэг ч
сүүлийн хоёр жилд энэ байр сууриа аялал жуулчлалын салбарт алдсан Хүнс хөдөө, аж ахуйн
салбарыг хэн удирдах вэ гэдэг асуудал олон нийтийн анхаарлын төвд байна.
Хамтарсан Засгийн газар байгуулагдахад уг салбарыг өмнө нь Батлан хамгаалах яамны сайдаар
ажиллаж байсан Ж.Энхбаярт хариуцуулсан бөгөөд одоо үүрэг гүйцэтгэгчийн статустай ажлаа хийж
байгаа түүнийг улирч ажиллана гэх мэдээлэл гараад байгаа юм.
Гэхдээ, дээр хэлсэнчлэн уул уурхайгаас ч илүү ажиллах боломжтой салбар байтлаа жилээс жилд
уруудан доройтож байгаа энэ салбарыг илүү ажиллаж чадах хүнд хариуццлах ёстой гэсэн байр
суурьч сонсогдож байна.
Хунс, хөдөө аж ахуйн салбар бугшсан асуудлаараа уул уурхайн салбараас ч дутахгүй хулгай, нүгэл .
хилэнц ихтэй салбар. Гэсэн ч ил тод байдал, авлигатай хийх тэмүүллээс ямагт үлдэж ирсэн.
Ж. Энхбаярын үед ч ялгаагүй, Боловсролын зээлийн сан, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан зэрэг
хэл ам ихтэй асуудлаар ядаж нэг Нийтийн сонсгол хийчих болов уу гэсэн хүлээлт байсан ч
Ж. Энхбаярын үед л лав тийм зүйл болохгүй нь тодорхой болсон.
Тиймээс салбарын бугшсан асуудлуудыг ил гаргаж, хууль, эрхзүйн орчноо бүрдүүлэн хүнс
экспортлогч улс болох том мөрөөдлийг биелүүлж, ажил хэрэг болгож чадах шинэ сэтгэлгээтэй хүнд
яамыг хариуцуулах нь илүү зөв хувилбар ч байж мэднэ.
Ордонд нисч буй “бор шувуу”-ны жиргээгээр бол энэ салбарыг удирдах боломжтой хүнээр
Ж. Энхбаяраас гадна Т.Аубакир, Ж.Батжаргал нарыг нэрлэж байна.
Шинээр орж ирэх магадлалтай хоёрын тухайд, Т.Аубакирын боломж арай илүү. Яг салбарын хүн,
дээр нь Ерөнхий сайд Засгийн газарт үндэсний цөөнхийн төлөөллийг хангах бодлого барья гэж
шийдвэл байгаа нөөц бололцооны хувьд хамгийн боломжтой салбар, боловсон хүчин нь ХХАХУЯ,
Т.Аубакир байгаа юм.
УИХ-ын Хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар ажиллаж байсан Ж.Батжаргал гишүүний
хувьд энэ албан тушаалд томилогдох сонирхол байгаа ч наснаас өөр дэмжих шалтгаан бага байгаа
гэдгийг эх сурвалж хэлж байгаа юм.
Эх сурвалж: Zuv.mn