Сү.Батболдыг Ерөнхий сайд байхад Монголын эдийн засаг хамгийн их өссөн

0

Үг хөөхөөр үхэр хөө гэдэг. Улстөрчдөөс “үг хөөдөггүй” хүн бол Сүхбаатарын Батболд. Тэрбээр 1986 онд Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийг төгссөн. Монгол улс ардчилалд шилжсэний дараа 1991 онд Лондонд Бизнесийн их сургууль дүүргэсэн, баруунд төгсөгчдийн анхдагчдын нэг. Англи, орос хэлд нэвтэрхий гэсэн үг. Төгсөөд төрд ажиллаж байгаад 1992 оноос “Алтай трейдинг” ХХК-ийг байгуулж, ерөнхий захирлаар ажилласа. Харин 2000 онд улс төрд оржээ. Намтраас харахад тэр төрөөс төрсөн тэрбумтан биш, “гэрээ бүрэн засчихаад” улс төрд орж ирсэн хүн.

Өнөөдөр ЭрдэнэсТавантолгойн асуудлыг эцэс төгсгөлгүй ярьж байна. Ингэж хэрэлдэх “овоо”-г босгож өгсөн хүн нь Сү.Батболд. Тавантолгойн 86 хувь хувийн хэвшилд шилжсэн байсан ч эх оронч санаачлага гарган төрд буцааж өгсөн юм..

Түүхийг яривал 1999 онд Тавантолгойн Австралийн BHP компани авсан ч тухайн үеийн нүүрсний зах зээлийн үнэ бага, дээрээс нь дэд бүтцийн нөхцөл бүрдээгүй зэрэг шалтгаанаар эдийн засгийн үр ашиггүй гээд орхисон юм билээ. Тэгээд “Майн инфо” компани лицензийг нь авсан. “Майн инфо” нь дангаараа энэ ордыг эзэмшихэд санхүүгийн бөгөөд менежментийн олон талын бэрхшээл байна гэж үзээд орхисон. Нэг үгээр хэлбэл гар дамжсан зараалын морь шиг болчихсон үед үндэсний компаниуд нэгдэн Тавантолгойг авчээ. Тэрчлэн 1990-2000 оны үед манай эдийн засаг ч гэж юу байлаа. Мах гурилаа болгож байсан үе. Харин тэр үед бизнесмэн С.Батболд холыг харж, “Энержи ресурс” консерциумыг байгуулан Тавантолгойн лицензийг хадгалан авч чаджээ. Уул уурхайн томчууд Австрали, Хятадын компаниуд Тавантолгойн ордын лицензийг авахаар үнэ хаялцсан ч заралгүй хадгалжээ.

Нэг үгээр хэлбэл монголчуудыг тэжээх ордыг үүц болгон үлдээж чаджээ. Монголын заяа их гэдэг энэ байх. Тавантолгойн орд газрын хайгуулыг баталгаажуулах,ТЭЗҮ хийх зэргээр санхүү, үйл ажиллагааны зардал их гаргасан байдаг. Гэсэн ч Тавантолгойг хав дарж, 10 шахам жил лицензийн төлбөрийг төлсний эцэст төрд буцаан өгсөн билээ.

“Алтай холдинг” компани 1992 онд байгуулагдсан, С.Батболд 1992-2000 он хүртэл компаниа удирдсан бизнесмэн. Харин тэр 2000 онд улс төрд хөл тавьснаасаа хойш улс төрийн болон сайдын албан тушаал ашиглаад ямар нэг хувьчлал, тендерт орж үзээгүй. Үйлдвэр худалдааны сайдаар нэг жил ажиллахдаа нэг ч лиценз аваагүй, Гадаад хэргийн дэд сайд байхдаа ч ганц паспорт зарчихсан зүйл ухаад ч гардаггүй л улстөрч. Мөн С.Батболдыг Ерөнхий сайд байхад Монгол Улсын эдийн засаг хамгийн их өссөн 17 хувиар өссөн үзүүлэлтэй гарсан гэдэгтэй хэн ч маргахгүй.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *